Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Гэрэл зурагчин Ш.Отгонжаргал Азийн гэрэл зургийн наадамд оролцохоор явлаа

Япон улсад зохион байгуулагдаж буй Азийн гэрэл зургийн фестивальд манай улсаас шилдэг 25 гэрэл зурагчнаас бүрдсэн баг оролцохоор явлаа. Нөгөөдөр нээлтээ хийх энэ фестивальд анх удаа манай улсын гэрэл зурагчид оролцож байгаа юм. Зохион байгуулагчдын зүгээс манай орны гэрэл зурагчдын бүтээлд анхаарал хандуулан үзэсгэлэнгийн хуваарийг нээлтийн үйл ажиллагаатай давхцуулжээ.

Монголын шилдэг гэрэл зурагчдаас бүрдсэн багт хоёр эмэгтэй зурагчин багтсаны нэг нь манай сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Компьютер гэрэл зургийн албаны дарга, гэрэл зурагчин Ш.Отгонжаргал. Тэрээр өмнө нь бие даасан болон эмэгтэй гэрэл зурагчидтай хамтран олон үзэсгэлэн гаргасан бөгөөд хамгийн сүүлд гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан үе үеийн төлөөлөл багтсан 13 эмэгтэй гэрэл зурагчны “Бүсгүйн мэлмий” үзэсгэлэнд оролцож гэрэл зургуудаараа үзэгч олны мэлмийг баясгасан билээ. Түүний хувьд сэтгүүлч мэргэжил эзэмшсэн ч бүтээлч, хөдөлмөрч зан чанар болон сонирхолдоо тулгуурлан гэрэл зургийн салбарт орж 19 дэх жилдээ ажиллаж байгаа юм.

 Ардчилсан хувьсгалыг тунхаглан зарлаж төрсөн “Ардчилал” сонин өдөр тутмынх болж дахин төрөхөд өлгийдөн авсан анхны уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй Ш.Отгонжаргал. Өдөр тутмын сонинууд дундаа манай сонин гэрэл зургаараа өөрийн гэсэн өнгийг бий болгож оргилыг дархалж чадсан. Энэ нь ч Ш.Отгонжаргалын хөдөлмөрч, кадр бүрээ бүтээл болгож чаддаг мэдрэмжтэй холбоотой билээ. Тиймээс сонины хамт олноос нь Ш.Отгонжаргалынхаа уран бүтээлд амжилт хүсч байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан