Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Байт харвааны оюутны дэлхийн аваргын тэмцээн өнөөдөр эхэлнэ
Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Тэмцээнд Австрали, АНУ, Аргентин, Бельги, Герман, Итали, Их Британи, Малайз, Монгол, Мексик, Коста-Рика, ОХУ, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Словак, Финланд, Франц, Хятадын Тайвань, Чех, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон зэрэг 24 орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 250 орчим төлөөлөгчид, оюутан тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна.
Тэмцээнийг Испани, Бразил, Энэтхэг, Сингапур улсын Олон улсын байт харвааны холбооны олон улсын зэрэгтэй 4 шүүгч шүүх юм.

Дэлхийн Оюутны аварга шалгаруулах Байт харвааны тэмцээн анх 1996 онд Франц улсад зохиогдож эхэлсэн бол хоёр жил тутам болж байгаа юм байна.
Тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр 16:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болж Эрхийн мэргэн харваачийн үлгэрчилсэн домогт тулгуурласан Монгол улсын соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэр, үндэсний сур харваа, дуу болон хөгжимийн тоглолтыг олон улсын тамирчдад үзүүлэх юм.
Улаанбаатар хотноо болох дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дүгээр тэмцээн нь Компаунд болон Рекурв гэсэн хоёр төрлөөр болж ганцаарчилсан, багийн, холимог хосын тэмцээнээр нийт 60 медалийн төлөө өрсөлдөнө.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Тэмцээнд Австрали, АНУ, Аргентин, Бельги, Герман, Итали, Их Британи, Малайз, Монгол, Мексик, Коста-Рика, ОХУ, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Словак, Финланд, Франц, Хятадын Тайвань, Чех, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон зэрэг 24 орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 250 орчим төлөөлөгчид, оюутан тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна. Тэмцээнийг Испани, Бразил, Энэтхэг, Сингапур улсын Олон улсын байт харвааны холбооны олон улсын зэрэгтэй 4 шүүгч шүүх юм.

0 Сэтгэгдэл