Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Алтайн хязгаарын рэперүүд авлигын эсрэг хамгийн урт ролик бүтээлээ

ОХУ-ын Алтайн хязгаарын 50 рэпер бүс нутгийнхаа авлигачдыг эсэргүүцсэн ролик бэлтгэж ерөнхийлөгч Владимир Путинд илгээн энэ асуудалд анхаарлыг нь  хандуулснаа дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэхээр зэхэж байна гэж продюссер Александр Зонов нь РИА Новости агентлагт мэдээлсэн байна.

Түүнийхээр бол энэ роликийг “Хип-хоп их хурал” арга хэмжээний хүрээнд бэлтгэжээ.
“Бид мэдүүлгээ дээд амжилтын Гиннесийн номд илгээгээд байгаа. Хэрвээ роликт 100 дуучин оролцож, 45 минут үргэлжилбэл бид хамгийн урт ролик, хамгийн олон хүн оролцсон гэсэн хоёр дээд амжилтын эзэн болно. Бидний хамгийн гол зорилго бол авлигын асуудлыг ерөнхийлөгч Путинд хандаж тавих” гэж Зонов хэлжээ.

Ийм ролик бэлтгэх санаа Бийск хотод 2010 онд болсон сонгуулийн дараанаас төрсөн гэнэ. Тэгэхэд хотын даргад нэр дэвшигч Андрей Нагайцев өөрийн өрсөлдөгч “Нэгдмэл Орос”-оос нэр дэвшигч Анатолий Мосиеьскийгоос ердөө 70 саналаар дутаж ялагдсан юм байна. Санал хураалтын протокол будлиантай болсон гэсэн Нагайцемын гомдлоор ОХУ-ын Дээд шүүх хянан үзээд сонгуулийн дүнг өөрчилж хотын удирдлага өөрчлөгдсөн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан