Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Ижил овог нэртэй гурван нэр дэвшигч өрсөлдсөн нь
Румыны нэгэн жижигхэн хот Дрегушений даргыг сонгох сонгуулиар ер бусын бэрхшээл гарсан байна. Хэргийн учир нь хотын даргын суудлын төлөө өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн гурван хүний овог нэр нь яг адилхан байжээ.
Энэ зургадугаар сарын 5-нд болсон энэ сонгуулиар Василь Чепой гэгч нөгөө хоёр Чепойгоо ялж 2,5 мянган хүнтэй энэ жижиг хотын даргаар сонгогдсон байна.
“Би сонгуульд өөрийнхөө хоёр дахь нэр болох Василь Лика Чепой гэдгээр орсон. Энэ л миний ялахад нэмэр болсон байх” гэж хариулсан түүний төлөө 1200 хүн санал өгчээ. Нөгөө хоёр нэр дэвшигч нь 100, 10 санал авсан байна.
Энэ гурван нэр дэвшигч өөр зуураа төрөл садан огт биш, харин намууд сонгогчдыг төөрөлдүүлэх гэж ийм овог нэртэй хүнийг зориуд нэр дэвшүүлсэн байх. Тэгээд ч Чепой гэдэг нь румыны энэ нутагт хамгийн түгээмэл байдаг нэр гэж Орон нутгийн захиргааны төлөөлөгч Виорел Мунтяну ярьжээ.
Румыны нэгэн жижигхэн хот Дрегушений даргыг сонгох сонгуулиар ер бусын бэрхшээл гарсан байна. Хэргийн учир нь хотын даргын суудлын төлөө өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн гурван хүний овог нэр нь яг адилхан байжээ. Энэ зургадугаар сарын 5-нд болсон энэ сонгуулиар Василь Чепой гэгч нөгөө хоёр Чепойгоо ялж 2,5 мянган хүнтэй энэ жижиг хотын даргаар сонгогдсон байна.

0 Сэтгэгдэл