Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн энэ зуны өнгийг “Нүүдэлчин” тодорхойлох нь

Нэгэн үе “орцон дотор, ханан дээр зурлаа” хэмээн ад шоо үзэгдэн, харанхуй булан тохойд уран бүтээлээ туурвидаг байсан хэсэг залуусын сонирхон дурладаг граффити урлагийг хүмүүс дэмжин, ойлгодог болж. Сүүлийн жилүүдэд нийслэлийн өнгө төрхийг гоё, сайхан болгоход ч тэдний оруулсан хувь нэмэр багагүй. Миний мэдэхийн Сансрын тунелийн ханан дээрх граффити зураг  харанхуй хонгилыг чимсэн гэмээр  санагддаг юм. Тэгвэл нийслэл хотыг чимэх болсон граффитийн тоо ахин нэмэгдэх таатай мэдээг дуулгая.

“Дижитал инк” компани буюу Дифэмилигээс хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй “Номадинк” олон улсын стрийт арт наадам энэ сарын 20-25-нд болох нь. Энэ жил манай улсаас дөрөв, Солонгос, Хонгконг, Малайз тэргүүтэй 16 орны шилдэг граффитчид оролцох аж.

Өнгөрсөн жил наадамд оролцогчид“Соёл” сэдвийн хүрээнд уран бүтээлээ туурвиж байсан бол өнөө жил “Нүүдэлчин” хэмээх өнгө төрхийг нийслэлийн зургаан байршилд бий болгох нь. Нарны зам, Чингисийн талбайгаар нүүдэллэн өртөөлсөөр нийслэлийн урд болон хойд хэсгийг графитти зургаар чимэхээр граффитичин залуус төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан