"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Гитлерийн арьсан халаастай өмдийг дуудлагаар худалдлаа
Германы дуудлага худалдааны Hermann Historica танхим Гуравдугаар Рейхийн удирдагчдын эдэлж хэрэглэж байсан зүйлсийг худалдаалахад Адольф Гитлерийн арьсан халаастай өмд, Герман Герингийн хороо хадгалж байсан сав зэргийг худалджээ.
1946 онд нацистын гэмт хэрэгтнүүдийг шүүсэн Нюренбергийн шүүх хуралд ажилласан америкийн эмч Жонн Латтимерийн цуглуулгад нацистын удирдагчдын 169 эд зүйл байсан юм байна. Латтимер 2007 онд нас барсан юм.
Гитлерийн өмд, китель, Герман Герингийн цаг зэрэг эд зүйлийг аргентины нэгэн цуглуулагч 681 мянган доллараар худалдан авсан гэнэ. Тэрээр энэ бүх зүйлийг музейд зориулж авч байгаа гэсэн ч ямар музей болох талаар дурдаагүй байна.
Адольф гитлерийн гар буугаа хадгалдаг арьсан халаастай өмд гэхэд л 62 мянган доллар хүрсэн бол китель нь 275, цаг нь 42 мянган долларын үнэ хүрчээ.
Мөн Герман Герингийн цианын хүчил хадгалж байгаад Нюренбергийн шүүх хуралд эд мөрийн баримт болж байсан латунин хайрцаг, Гитлерийн амь насанд халдах гэсэн 1944 оны халдлагын дараа авсан Гитлерийн рентген зураг зэргийг заржээ.
Харин Германы еврейн нийгэмлэг энэ дуудлага худалдааг байж боломгүй, утгагүй зүйл гэж нэрлээд дуудлага худалдааны танхимаас энэ бүхнээ зогсоохыг шаардсан байна.
Германы дуудлага худалдааны Hermann Historica танхим Гуравдугаар Рейхийн удирдагчдын эдэлж хэрэглэж байсан зүйлсийг худалдаалахад Адольф Гитлерийн арьсан халаастай өмд, Герман Герингийн хороо хадгалж байсан сав зэргийг худалджээ.1946 онд нацистын гэмт хэрэгтнүүдийг шүүсэн Нюренбергийн шүүх хуралд ажилласан америкийн эмч Жонн Латтимерийн цуглуулгад нацистын удирдагчдын 169 эд зүйл байсан юм байна. Латтимер 2007 онд нас барсан юм.

0 Сэтгэгдэл