"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Хүний тархи унтаж байхдаа ч сонсч, ойлгож чадна
Францын нэгэн дээд сургуулийн эрдэмтэд өөрсдийн хийсэн судалгааныхаа үр дүнд хүн унтаж байсан ч тархи нь хэвийн ажиллаж, эргэн тойрондоо юу болж байгааг, хэн юу ярьж байгааг сонсч, мэдэрч чаддаг гэж тогтоосноо The Journal of Neuroscience сэтгүүлд нийтэлжээ.
Эрдэмтэд судалгаандаа сайн дурын 23 хүнийг хамруулж зориуд бэлтгэсэн лабораторид байрлуулан унтаж нойрсох үед нь тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тархины үйл ажиллагаа нь хэрхэн өөрчлөгдөж, юу мэдэрч байгааг ажиглаж судалсан байна.
Энэ бүхний үр дүнд хүн нойрсч байхдаа бүрэн амардаггүй, орчны үйл ажиллагааг мэдэрч, дуу чимээг бүрэн сонсч хэн юу ярьж байгааг мэдэж, тогтоож байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэр бүү хэл тархи эзнийхээ төрөлх хэл дээрх яриаг илүү сайн сонсч тогтоодог гэдгийг ч тодорхойлсон байна.
Францын нэгэн дээд сургуулийн эрдэмтэд өөрсдийн хийсэн судалгааныхаа үр дүнд хүн унтаж байсан ч тархи нь хэвийн ажиллаж, эргэн тойрондоо юу болж байгааг, хэн юу ярьж байгааг сонсч, мэдэрч чаддаг гэж тогтоосноо The Journal of Neuroscience сэтгүүлд нийтэлжээ. Эрдэмтэд судалгаандаа сайн дурын 23 хүнийг хамруулж зориуд бэлтгэсэн лабораторид байрлуулан унтаж нойрсох үед нь тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тархины үйл ажиллагаа нь хэрхэн өөрчлөгдөж, юу мэдэрч байгааг ажиглаж судалсан байна.
Энэ бүхний үр дүнд хүн нойрсч байхдаа бүрэн амардаггүй, орчны үйл ажиллагааг мэдэрч, дуу чимээг бүрэн сонсч хэн юу ярьж байгааг мэдэж, тогтоож байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэр бүү хэл тархи эзнийхээ төрөлх хэл дээрх яриаг илүү сайн сонсч тогтоодог гэдгийг ч тодорхойлсон байна.
0 Сэтгэгдэл
























