COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Ой тогтоолтын тамирчид амжилтаа ахиулаад ирлээ

АНУ-ын Сан Диего хотноо энэ сарын 24-26-нд болсон “Extreme memory tournament” ой тогтоолтын халз тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын оюун ухааны академийн таван тамирчин оролцсоноос олон улсын их мастер Э.Пүрэвжав мөнгө, ОУ-ын мастер З.Цэцэгзул хүрэл медалиар энгэрээ чимлээ. Өсвөрийн тамирчид маань нас болоод үзүүлсэн амжилт, энэ спортоор хичээллэсэн жил ахиу тамирчдыг илүүрхэн ялалт байгуулсан байна.
Олон улсын их мастер Э.Пүрэвжав дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигдэж буй өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер Саймон Рэйнхардтай өрсөлдөн, алтаас атгаад буцсан. Тэрээр чансаагаараа нэгдүгээрт бичигдэж буй дэлхийн аварга, Германы тамирчин Йоханнес Маллоуг 4:0 харьцаагаар илүүрхэн ялалт байгуулсан нь үзэгч, шүүгчдийг алмайруулж чадсан юм. Түүнчлэн Аллекс Мүүлленийг 4:3 харьцаатайгаар буулган авч, ялалт байгуулсан нь мөн л шуугиан тарьсан юм.
Харин З.Цэцэгзулын хувьд тэмцээний өнгөрсөн жилийн аварга Йоханнес Маллоуг 4:1-ээр буулган авснаар хүрэл медалийн эзэн болсон юм. Тус тэмцээнд 24 тамирчин өрсөлддөг бөгөөд өнөө жил Германы долоо, манайхаас тав, Америкийн дөрөв, Английн гурав, Шведийн хоёр, Нидерланд, Филлиппин, Хятад улсаас тус бүр нэг тамирчин оролцсон. “Extreme memory tournament” ой тогтоолтын халз тэмцээнд манай улс гурав дахь жилдээ оролцсон нь энэ. Өнгөрсөн жил Монголын Оюун Ухааны академийн тамирчин Т.Энхжин “Images” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, манай баг тамирчид шагналын мөнгөн дүнгээрээ хоёрдугаар байрт орсон билээ. Сонирхуулахад, тус тэмцээн 75 мянган ам.долларын шагналын сантай юм.

0 Сэтгэгдэл