Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Аймгууд баяр наадмаа долдугаар сарын хоёрдугаар хагаст хийх нь

Үндэсний баяр наадам эхлэхэд 12-хон хоног үлдлээ. Баяр наадмын өдрүүдэд ажил албанаасаа хөндийрч, хөдөө орон нутгийг зорих гэж буй наадамчин олондоо зориулж аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулж байна.
Хонгор нутгийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баяр наадмаа ирэх сарын 17, 18-нд тэмдэглэхээр болсон байна. Мөн сумдын баяр наадмыг дээрх тогтоолуудыг үндэслэн 2016 оны долдугаар сарын 15-25-ныг сонгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Монгол Улсын Засгийн газрын “Баяр наадмыг тэмдэглэх хугацааны тухай” 2016 оны 122 дугаар тогтоолыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Харин Дорнод аймгийн наадам ирэх сарын 20-21-нд болно. Зарим сумдын наадмыг 15-16-ны хооронд зохион байгуулахаар Засаг даргын захирамж гарчээ.
Мөн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж Ардын хувьсгалын 95 жил, аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх товыг хэлэлцэн баталсан байна. Сэлэнгэ аймгийн баяр наадмыг долдугаар сарын 15-16-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтож зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг байгуулжээ.
Аймгууд үндэснийхээ их баяр наадмыг ингэж тэмдэглэх нь.

0 Сэтгэгдэл