АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Наадмыг таван улсын Ерөнхийлөгч үзэж сонирхох нь

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн билээ. Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг Наадмын комиссоос баталсан байна. Өөрөөр хэлбэл, Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр энэ жил тохиож буй. Олон тэгш ой тохиож байгаа тул энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү олон буюу 1024 бөх барилдан зургаан насны 200 морь уралдуулахаар болжээ.
Үндэсний их баяр наадам АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын өмнөхөн болж байгаа тул таван улсын Ерөнхийлөгч Монгол наадмыг үзэж сонирхох болсон байна. Жуулчдын тоо ч өмнөх жилүүдийнхээс илүү олон байна гэж Шадар сайд хэлэв.
Цэнгэлдэхийг зорьсон иргэдэд авто машины зогсоол жил бүр л асуудал болдог. Долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн худалдаалах наадмын тасалбараас нэг иргэнд дээд тал нь дөрвөн ширхгийг худалдаалах юм.
Цэнгэлдэх хүрээлэнд наадамлахаар ирсэн иргэдийн авто машинд зориулан нийт долоон давхар бүхий 500 машины зогсоолыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд байрлалтай авто машины уг зогсоолын гадна тохижилтын ажлыг хийж байгаа бол “Дүнжингарав”, “Japan town” хотхоны гадна талбайг мөн зогсоол болгон ашиглах аж.

0 Сэтгэгдэл
ҮЛ ИТГЭГЧ
ТЭР ОЛОН МАШИНУУДЫГ НЬ ДААХГҮЙ НУРЖ УНААД НААДАМ БИШ ГАМШИГ БОЛОХ ВИЙ. ГАДНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ҮЗНЭ ГЭНЭЭ.ТЭДЭНД ХУУШУУР ӨГ.НААДМЫН КОМИССЫН ДАРГАА ЭЛБЭГЭЭ АГААД ӨНДӨР ӨСГИЙТЭЙ ГУТАЛ ӨМСГӨӨД ЯВУУЛ ЧИ САЙН ЗОХИОН БАЙГУУЛ. АРДЧИЛСАН НАМ НАС БАРААД ЗИ ГАШУУДАЖ БАЙХАД ТА НАР НААДАМ ЯРИАД Л.. ЗИ АГААД ЗУЛЫН ШАР ТОС ХҮРГЭЖ ӨГӨӨД 108 ЗУЛ МАНДААГААЧ.
2016.06.30