Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ

Улаанбаатарын нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 1000 шонг шилжүүлжээ. Зам талбайн нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ онд гэрэлтүүлгийн 650 шонг шилжүүлнэ. 

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллага байдаг.

Эдгээр байгууллагын 2025 онд хийсэн судалгаагаар нийслэлд явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр гэрэлтүүлгийн 1650 шон байршуулсныг тогтоосон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас уг гэрэлтүүлгийн шонгуудыг чөлөөлж эхэлсэн юм.

Ингэхдээ түр хугацаанд тухайн орчмын зам, талбайг хучиж орхижээ.  Урин дулаан эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлж байна. Ингэснээр иргэд явган хүний замаар аюулгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ” гэв.

“Төгс гэрэлтүүлэг” ХХК-ийн цахилгааны техникч А.Амартүвшин “Манай байгууллагын хувьд Баянгол дүүргийн хэмжээнд гэр хороолол, төв зам дагуух явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайгаас гэрэлтүүлгийн 227 шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлсөн” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан