Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна

"Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн"-өөр Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Туяа "Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, шинэчлэл" сэдвээр илтгэл тавив. Эрүүл мэндийн салбарт нийт 67,360 хүн ажиллаж байгаагаас 15,973 их эмч, 15,152 сувилагч, 1169 эх баригч, 1635 бага эмч болон бусад мэргэжилтэн байна.

2025-2026 оны хичээлийн жилд Анагаах ухааны чиглэлээр 18 их дээд сургуульд нийт 24,8 мянган суралцагч суралцаж байна.

Сургалтыг дэмжих үйл ажиллагаанд 14 эмнэлэг, 3 эмийн үйлдвэр, 2 сувилал, 7 оношилгооны төв, хийд, бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, төвлөрлийг сааруулах, эх орондоо оношлогдон, эмчлэгдэх боломж бүрдүүлэх бодлогын хүрээнд дараах хүний нөөцийн хэрэгцээ шаардлага байгааг хэлэв. Үүнд, өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагч болон нийгмийн эрүүл мэндийн ажилтан, орон нутагт ажиллах төрөлжсөн мэргэшлийн эмч, сувилагч, туслах сувилагч, нэн шаардлагатай төрөлжсөн мэргэшлийн эмч хэрэгцээ өндөр байна.

Нэн ялангуяа ерөнхий мэргэшил, хүүхэд, яаралтай тусламж, сэтгэц, мэдээгүйжүүлэг, нүд, эмгэг судлаач дутмаг байгааг тодотгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан