Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсынхаа нэр хүндийг тив дэлхийд цуурайтуулан мандуулж, алдар гавьяаны эзэд болсон үе үеийн ахмад тамирчид, багш дасгалжуулагч зүтгэлтнүүд та бүхэндээ Монголын “Тамирчдын өдөр”-ийн түүхэн 80 дахь жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь сагсан бөмбөгийн спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлж, олон улсын түвшинд өндөр амжилт гаргах зорилготойгоор шаргуу ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд олон ажлууд хийгдсэний дотор сагсан бөмбөгчдийн нэн амин чухал шаардлага, өндөр амжилт үзүүлэх бааз суурь болсон орчин үеийн стандартын бүх шалгуурыг хангасан өөрсдийн Үндэсний сагсан бөмбөгийн ордон, нэгдсэн бэлтгэл сургуулилтад гарах Олимп баазыг байгуулж чадсан нь өнгөрсөн жилүүдэд хийж гүйцэтгэсэн бидний ажлын томоохон амжилтын нэг байлаа.
2014 оны Инчёны Азийн наадмын шилдэг 8-д шалгарч Монгол түмнээ баярлуулсан эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн амжилтын буухиа тасралтгүй үргэлжлэн 2015 оны 07-р сард БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн Универсиад наадамд манай Залуучуудын шигшээ баг 3 хожил байгуулж шилдэг 16-д шалгарсан бол 9-р сард болсон БНХАУ-д болсон Азийн аварга шалгаруулах оюутны 3х3 тэмцээнд мөнгөн медалийг анх удаа хүртсэн. Мөн өсвөрийн тамирчид өнгөрөгч сард Австри Улсын Клангефурт хотноо спортын 10 төрлөөр, 46 орны 7000 гаруй тамирчдыг хамарсан “United World Games” наадмаас гайхалтай хожил байгуулж анх удаа хүрэл медалийн болзолыг хангасан.
Мөн бид хоёр жил тутам зохион байгуулагддаг Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 09 дүгээр сарын 17-24ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулах эрхийг аваад байгаа билээ.
Тивийн хэмжээний энэхүү томоохон тэмцээнийг амжилттай зохион байгуулах хариуцлагыг хүлээж бэлтгэл ажлуудыг ханган, баг тамирчдаа өндөр түвшинд бэлтгэн оролцуулахаар нэгдсэн бэлтгэлд гаргаад байна.
Азийн аваргын өмнө сорилго болгон хоёрдахь жилдээ “Чингис Хаан Кап” олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах БНАСАУ, ОХУ, БНХАУ, Япон, Филиппин, АНУ, БНСУ, Тайваний багуудыг оролцуулах зорилго тавин ажиллаж байна.
Цаашид ч эх орондоо олон улсын чанартай томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах зорилготой байна.
Манай сагсан бөмбөгчдийг ирэх 10-р сард БНХАУ-д Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй багуудыг Азийн элсний наадам хүлээж байгаа өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Монголчууд Бид олимп, тив, дэлхийн олон алдартан, аваргуудтай орон билээ. Ердөө сар гаруйхны дараа Бразилийн Рио де Жанейро хотноо эхлэх хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын их баяр Олимпийн наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчид, багийнханд Монгол Улсынхаа төрийн дууллаа хэдэнтээ эгшиглүүлж, Монгол төрийн алтан соёмбот далбаагаа олонтаа өргөн мандуулахыг хүсэн ерөөе.

УИХ ГИШҮҮН,
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С. ЭРДЭНЭ

0 Сэтгэгдэл