"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Италид жокей залуу моринд өшиглүүлж, түргэний машинд дайруулжээ

Италийн Мерано хотод явагдсан морин уралдааны оролцогч залуу тохиолдсон хөгтэй явдал интернэт хэрэглэгчдийн инээдийг хамгийн ихээр хүргэсэн үйл явдлын нэг болжээ. Умард Ирландын залуу амрахаар Италид ирэхдээ морин уралдаан оролцохоор шийдсэн юм байна.
Тэрээр уралдааны үеэр мориноосоо унахад морь нь өшиглөн хамар, эрүүг нь хугалсан байна. Гэтэл гай нэгээр дууссангүй ноцтой гэмтэл авсан жокейг эмнэлэгт хүргэхээр ирсэн түргэний машин хөлийг нь дайран хугалжээ. Машин ирэхийг хүлээн зам руу хөлөө жийж суусныг нь түргэн тусламжийн машины жолооч ухрахдаа харалгүй дайрсан аж.
Крис Михан нэртэй энэ залуу одоо хэд хэдэн хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Зөвхөн нүүрэнд нь гэхэд л 28 оёо тавина, хөл нь эдгэртэл хоёр сар хэвтэрт байна гэж эмч нар мэдэгджээ. Крис Миханы аав, ах, эгч нь түргэн тусламжид ажилладаг тул Михан болсон явдал маш ихээр цочирдсон аж.

Италийн Мерано хотод явагдсан морин уралдааны оролцогч залуу тохиолдсон хөгтэй явдал интернэт хэрэглэгчдийн инээдийг хамгийн ихээр хүргэсэн үйл явдлын нэг болжээ. Умард Ирландын залуу амрахаар Италид ирэхдээ морин уралдаан оролцохоор шийдсэн юм байна.
Тэрээр уралдааны үеэр мориноосоо унахад морь нь өшиглөн хамар, эрүүг нь хугалсан байна. Гэтэл гай нэгээр дууссангүй ноцтой гэмтэл авсан жокейг эмнэлэгт хүргэхээр ирсэн түргэний машин хөлийг нь дайран хугалжээ. Машин ирэхийг хүлээн зам руу хөлөө жийж суусныг нь түргэн тусламжийн машины жолооч ухрахдаа харалгүй дайрсан аж.Крис Михан нэртэй энэ залуу одоо хэд хэдэн хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Зөвхөн нүүрэнд нь гэхэд л 28 оёо тавина, хөл нь эдгэртэл хоёр сар хэвтэрт байна гэж эмч нар мэдэгджээ. Крис Миханы аав, ах, эгч нь түргэн тусламжид ажилладаг тул Михан болсон явдал маш ихээр цочирдсон аж.
0 Сэтгэгдэл
zochin
hugtei yavdal baihdaa ch yahav dee
2016.07.16
























