Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
TIME сэтгүүл 2000 он гарснаас хойшхи шилдэг 10 киног нэрлэж байна
1. “Wall-E”/2008 он/
Хамгийн хэрэгтэй эффектүүдийг хамгийн хэрэгтэй мөчид хийж чадсан сонирхолтой бүтээл бол найруулагч Эндрю Стэнтоных “Wall-E”. Тэрээр энэ бүтээлээрээ дахин уран бүтээл хийх урам зориг авсан хэмээн ярих дуртай.

2. “The Lord of the Rings-Бөгжний эзэн”/2001-2003 он/
Амьдралдаа нэг кино бүтэн үзэж байгаагүй хүмүүсийг кинонд дурлахад гол үүрэг гүйцэтгэсэн бүтээлийн нэг бол “Бөгжний эзэн” билээ. Тус цуврал бүтээлийн нэг анги бүр нь 100 сая ам.доллараар үнэлэгддэг.

3. “Avatar”-“Аватар” /2009 он/
Холливудын алдарт найруулагч Жеймс Камеруны тус бүтээлийн талаархи олон үг нурших хэрэггүй биз ээ. Бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтыг богино хугацаанд өөрчилж чадсан бүтээл саяхныг хүртэл дуулиан тарьсан хэвээр байсан билээ.

4. “Crouching Tiger, Hidden Dragon-Унтаж буй бар ба нуугдаж байгаа луу”/2000 он/
Тайвань улсад төрж өсөн, АНУ-д кино боловсролыг эзэмшсэн найруулагч Эн Лигийн уг бүтээл дэлгэцэнд гарсан ондоо маш их дуулиан тарьж байсан.

5. “The White Ribbon”-“Цагаан бүч”/2009 он/
Найруулагч Майкал Хейникегийн энэ бүтээл түүний улс төрийн сэдэвтэй кинонуудын нэг юм.  Киног хар цагаан эффектээр бүтээсэн нь зохиолын утга санаатай маш их зохицсон хэмээн кино сонирхогчид үздэг.

6. “The Hurt Locker”-“Аюулаас зайлуулагч”/2009 он/
Дэлхийн II дайны талаар хамгийн оновчтой дүрсэлсэн бүтээлийн жагсаалтад дээгүүр байранд орох эл бүтээл найруулагч Катерин Бигловынх.

7. “Synecdoche”-“Зүйрлэл”/2008 он/
Тухайн үеийн хамгийн олон кино сонирхогчийг байлдан дагуулж байсан бүтээл бол гэнэтийн аюулд бэлэн байх тухай сануулга өгдөг “Зүйрлэл” бүтээл юм. Тус бүтээлд Филлипп Хоффман, Катерина Кийнер гэх мэт туршлагатай жүжигчид тоглосон байдаг.

8. “Devdas” /2002 он/
Болливудын алдарт жүжигчин Айшварай Райны тоглосон хайр дурлалын талаархи тус кино энэ төрлийн хөгжимт кинонуудаас найруулгаараа ялгарч чаддаг хэмээн кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан удаатай.

9. Moulin Rouge /2001 он/
Найруулагч Баз Люхрманны энэ кино бүтээл нь тэр үеийн сэргээсэн “Ромео Жуллетта” хэмээн нэрлэгдэж байсан төдийгүй Базд энэ бүтээл ихээхэн нэр алдрыг авчирсан гэдэг.

10. The Artist-Уран бүтээлч /2011 он/
Энэ бүтээлд Холливудын талаархи бодит амьдралын талаар, түүнчлэн нөхөрлөл гэж юу болох, түүний мөн чанарын талаар чадварлагаар өгүүлсэн байдаг. Иймээс ч энэ ондоо Академийн шагнал гардуулах ёслолын үеэр “Шилдэг зураглал”-ын шагналыг маргаангүйгээр авсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан