COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Кино зохиолын яармаг худалдаа хоёр дахь жилдээ болно
“Сайн кино хийж бүтээхийн тулд гурван зүйл шаардлагатай байдаг. Үүнд, нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт бас дахиад л зохиол” хэмээн алдарт кино зохиолч, продюсер Альфред Хичкок хэлсэн удаатай. Тэгвэл кино зохиолын арилжаа хийх таатай нөхцөл бүрдүүлэх замаар Монголын кино үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож, өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан Кино зохиолын яармаг худалдаа хоёр дахиа зохиогдохоор болжээ. Анх удаа зохиогдсон энэхүү арга хэмжээнээс киноны уран бүтээлчид сайн, чанартай кино зохиол үнэхээр дутагдалтай байна гэсэн дүгнэлтэд хүрч, үүнийгээ кино зохиол туурвих мэргэжлийн түвшин, мэдээлэл хомс байгаатай холбон тайлбарлаж байсан юм. Мөн өнгөрсөн жилийн арга хэмжээний томоохон ололт амжилт нь кино зохиолын үнэлгээг нэмэгдүүлэхэд анхаарсан явдал байсан гэхэд хилсдэхгүй. Кино зохиолын үнэлгээг таван сая болон түүнээс дээш байх нь Монголын кино урлагийг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болно хэмээн үзсэн билээ. Энэхүү тохиролцоо нь кино зохиолчдыг өөрийн бүтээлээ хэрхэн үнэлэх талаар маш тодорхой ойлголттой болгож, энэ чиглэлээр уран бүтээлээ турвих хүсэл сонирхолтой болгож чадсан юм. Тэгвэл жилд ганцхан удаа зохион байгуулагддаг уг арга хэмжээний бүртгэл энэ сарын 16-наар дуусгавар болох аж. Зохиогчийн эрхийн бүрэн хамгаалалт авах энэхүү арга хэмжээнд өөрийн жинхэнэ нэрээ нууцлан уран бүтээлийн нэрээр оролцох боломжтой бөгөөд кино зохиолыг бүрэн бүтэн байдлаар нь бичиж амжаагүй байсан ч, түүний гол санааг танилцуулах боломжийг олгож буйгаараа давуу талтай юм байна.

0 Сэтгэгдэл