COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Мисс Н.Ану “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээнийг зорилоо
Б.СОНОР

Загвар өмсөгч, мисс Н.Ану “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээнд оролцохоор явлаа.
Тус тэмцээн нь нэг үндсэн ялагчаас гадна таван тивийн төлөөлөл болгож таван бүсгүйг тивийн хатан хаанаар шалгаруулдаг. 2007 онд манай улсаас анх удаа загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл тус тэмцээнд оролцож Ази тивийг төлөөлсөн шагналт байр шалгарч “Азийн хатан хаан” хэмээх өргөмжлөл хүртсэн билээ. Энэхүү амжилтыг ахиулах зорилт тавин, найдвар өвөртөлж өнөө жил тус тэмцээнийг зорьж буй мисс Н.Ану нь Азийн супер модель бөгөөд эх орноо төлөөлж Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан туршлагатай нэгэн гэдгийг уншигчид маань андахгүй.
Тус тэмцээн нь өнөө жил Хятадын Аялал жуулчлалын шинэлэг бүс болгон хөгжүүлж буй Пинь Янь хотод энэ сарын 12-29 хүртэл үргэлжлэх гэнэ. Мөн манай улсаас тэмцээний зохион байгуулагчдын урилгаар Азийн топ фэйшн фото зурагчин шагналт Ж.Батсайхан оролцогчдын зураг авалтын ажилд оролцохоор явжээ.

0 Сэтгэгдэл