"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Манай гаригийн хамгийн бяцхан жаал 226 грамм, 22 см төрсөн
Саяхан 9 сар хүрсэн Эмилии Грабарчик охин манай гариг дээр хамгийн жижигхэн төрөөд амьдарч чадсан бяцхан хүүхдэд тооцогдож байна. Германы Виттен хотод тэр төрөхдөө 226 грамм жинтэй, 22 см өндөртэй байжээ.

Эмилийг амьдарна гэдэгт хэн ч итгэхгүй байсан ч одоо тэрээр айдсыг даван 3 кг жинтэй болж хэвийн өсч торниж байна. Германы хүүхдийн Гэгээн Марии эмнэлгийн эмч Бахман Гхарави бяцхан охины амьдарсан нь ёстой гайхамшиг гэжээ.

Эмилийн эх Лукасыг жирэмсний 26 долоо хоногтой байхад хөврөл нь тэжээлээр дутагдаж үхэж болзошгүй байсан болохоор эцэг эх нь хийсвэрээр гаргаж авахыг зөвшөөрсөн гэнэ.

Анагаах ухааны түүхэнд хамгийн багадаа 400 грамм жинтэй хүүхэд л төрж байсан, тэгээд ч амьд гарах найдвар тун бага байдаг, хэвийн өснө гэдэг хэцүү гэж үзэж байсан ч Эмилий одоо аюулыг гэтэлж ерийн хүүхэд шиг өсч олныг гайхшруулсаар байна.

Үүний өмнө Чикаго хотын эмнэлэгт 25 долоо хоногтой жирэмсэн эхээс мэндэлсэн Румаиса Рахман охин 235 грамм жинтэй, 20,3 см өндөртэй байсан юм.
өндөр гоолиг немц бүсгүй болоорой

0 Сэтгэгдэл
2016.09.14