Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Паралимпын харааны бэрхшээлтэй тамирчид гайхалтай амжилт үзүүлэв

Б.БАДРАЛ
Паралимпын тоглолт хөдөлмөрийн бэрхшээлтэй тамирчдын дунд явагддаг онцлогтойг бүгд мэднэ. Ийм ч болоод тэр үү энэ тоглолтыг паралимпын тамирчид, дасгалжуулагчид өөрсдөө, тэдний ар гэр, хамтран зүтгэгч, найз нөхөд л голлон сонирхоод Олимпын тоглолтыг шимтэн үзэж суусан хүмүүсийн дийлэнх нь мартдаг гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Хөдөлмөрийн бэрхшээлтэй, тахир дутуу хүмүүсийн спортоос төдий л амжилт гарахгүй гэж боддог нь байдаг.
Гэвч хөдөлмөрийн бэрхшээлтэй тамирчид ямар ч мэргэжлийн тамирчдаас дутахааргүй гайхалтай амжилт гаргаж чаддаг гэдгийг Рио-де-Жанейрод болж байгаа Паралимпын тоглолт харууллаа.
Сул хардаг тамирчдын 1500 метрийн гүйлтийн үеэр Алжирийн тамирчин Фуаду Бака нь 3 минут 49,84 секунд гэсэн үзүүлэлттэй барианд орсон тул дөрөвдүгээрт орж медаль авч чадаагүй. Гэтэл энэхүү үзүүлэлт нь Риогийн Олимпын тоглолтын аварга, алтан медалийн эзэн, Америкийн тамирчин Мэттью Центровицын 1500 метрийн зайн үзүүлсэн 3 минут 50 секундын амжилтаас 0,16 секундээр илүү байгаа нь олон хүнийг гайхшруулсан.
Хамгийн сонирхолтой нь Фуаду Бака –ийн ах Абделлатиф Бака нь түүнтэй хамт 1500 метр уралдахдаа 3 минут 48,29 секундын амжилт үзүүлж Мэттью Центровицын амжилтыг бүр секундээр ахиулан Дэлхийн дээд амжилт тогтоож, алтан медалийн эзэн болжээ. Харин мөнгөн медаль авсан Этиопын тамирчин Тамиру Дэмиссе нь 3 минут 48,49 секундын амжилт үзүүлсэн бол хүрлийн эзэн Кенийн Хенри Кирва нь 3 минут 49,59 секундын амжилт үзүүлсэн байна.
Ингэснээр Паралимп наадмын сул хардаг тамирчдын 1500 метрийн зайнд уралдсан 4 тамирчин бүгд, түүний дотор медаль авч чадалгүй 4 дүгээр байранд орсон тамирчин хүртэл Олимпын их наадмын мэргэжлийн тамирчдын амжилтыг эвдэж чадлаа.

0 Сэтгэгдэл