COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Каннын кино наадмын анхны нээлт болжээ
Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй, хамгийн өргөн цар хүрээтэй Каннын кино наадам анх 1946 оны есдүгээр сарын 20-нд нээлтээ хийжээ. Уг нь кино наадмыг 1939 онд нээхээр төлөвлөж байсан боловч дайн эхлээд амжаагүй гэнэ. Зохион байгуулагддаг хотынхоо буюу Францын Канн хотын нэрээр нэрлэсэн тус наадамд жил бүр дэлхийн олон өнцөг булан бүрээс киноны зүтгэлтнүүд, одод хүрэлцэн очдог. Анхны Канны кино наадамд 18 орны 44 кино оролцсоноос долоо нь Америк кино байжээ. Зохион байгуулагчид оролцогчдыг өрсөлдүүлэхээс илүүтэйгээр урам зориг оруулахад анхааран ажиллаж 11 кинонд наадмын тэргүүн шагнал Гран Приг гардуулж байж. Канны кино наадмыг зохион байгуулахад эхэн үедээ маш их хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсны улмаас 1948, 1950 онд наадам зохиогдоогүй аж.
Анх Венецийн кино наадамтай өрсөлдөх зорилгоор адилхан намар зохион байгуулж эхэлсэн ч 1952 оноос тавдугаар сард зохион байгуулах болсон байна. Ингэснээр бусад кино наадамтай давхцахаа больж урьд өмнөхөөсөө илүү олон бүтээл Каннын кино наадамд өрсөлдөх болжээ. 1955 онд тус наадмын тэргүүн шагнал Гран Приг орлон Алтан дал модны мөчир шагнал төрсөн бөгөөд энэхүү шагналын анхны эзнээр Америк найруулагч Делберт Манны “Марти” кино тодорч байжээ. Наадмын найруулагчдын зөвлөл тус наадамд оролцох киног дэлхийн өнцөг булан бүрээс тусгайлан сонгон шалгаруулж урилга илгээдэг байна. Үүнд бүх төрөл жанрын урьд нь олон улсын дэлгэцэнд тавигдаагүй кинонууд ч багтдаг ба наадмын явцад эдгээр киног олонд танилцуулан урьдчилан үзүүлдэг билээ.
Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй, хамгийн өргөн цар хүрээтэй Каннын кино наадам анх 1946 оны есдүгээр сарын 20-нд нээлтээ хийжээ. Уг нь кино наадмыг 1939 онд нээхээр төлөвлөж байсан боловч дайн эхлээд амжаагүй гэнэ. Зохион байгуулагддаг хотынхоо буюу Францын Канн хотын нэрээр нэрлэсэн тус наадамд жил бүр дэлхийн олон өнцөг булан бүрээс киноны зүтгэлтнүүд, одод хүрэлцэн очдог. Анхны Канны кино наадамд 18 орны 44 кино оролцсоноос долоо нь Америк кино байжээ. Зохион байгуулагчид оролцогчдыг өрсөлдүүлэхээс илүүтэйгээр урам зориг оруулахад анхааран ажиллаж 11 кинонд наадмын тэргүүн шагнал Гран Приг гардуулж байж. Канны кино наадмыг зохион байгуулахад эхэн үедээ маш их хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсны улмаас 1948, 1950 онд наадам зохиогдоогүй аж. Анх Венецийн кино наадамтай өрсөлдөх зорилгоор адилхан намар зохион байгуулж эхэлсэн ч 1952 оноос тавдугаар сард зохион байгуулах болсон байна. Ингэснээр бусад кино наадамтай давхцахаа больж урьд өмнөхөөсөө илүү олон бүтээл Каннын кино наадамд өрсөлдөх болжээ. 1955 онд тус наадмын тэргүүн шагнал Гран Приг орлон Алтан дал модны мөчир шагнал төрсөн бөгөөд энэхүү шагналын анхны эзнээр Америк найруулагч Делберт Манны “Марти” кино тодорч байжээ. Наадмын найруулагчдын зөвлөл тус наадамд оролцох киног дэлхийн өнцөг булан бүрээс тусгайлан сонгон шалгаруулж урилга илгээдэг байна. Үүнд бүх төрөл жанрын урьд нь олон улсын дэлгэцэнд тавигдаагүй кинонууд ч багтдаг ба наадмын явцад эдгээр киног олонд танилцуулан урьдчилан үзүүлдэг билээ.
0 Сэтгэгдэл
























