COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Чука “Амьдралын бэлэг”-ээ үзэгчдэд өргөн барих гэнэ
“Харанга” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” хэмээх тоглолтоо ирэх сарын 7, 8-нд хийх гэж байна. Тэрээр энэ удаа шинээр гаргасан “Амьдралын бэлэг”, “My street” цомогтоо багтсан уран бүтээлүүдээсээ эгшиглүүлэх нь. “Амьдралын бэлэг” тоглолтод бэлэг барихаар дуучин Б.Сарантуяа, А.Хишигдалай, Б.Маралжингоо, С.Наран, Т.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, Нарка, Харанга хамтлаг, “Guys”, “Freezone” “3 охин” зэрэг хамтлаг хүрэлцэн ирж, ая дуугаа өргөх гэнэ. Тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч Н.Халиун, хөгжмийн гүйцэтгэх продюссерээр М.Болд нар ажиллах юм байна.
Харангын Чука өмнө нь буюу 2013 онд “Содон аялгуу” хэмээн тоглолтоо үзэгчдэд хүргэж, өндөр үнэлгээ авч байсан. Тэгвэл “Амьдралын бэлэг” тоглолт нь өмнөх тоглолтоосоо давсан зохион байгуулалт, найруулга, дуугаралттай байх нь гарцаагүй биз.
“Харанга” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” хэмээх тоглолтоо ирэх сарын 7, 8-нд хийх гэж байна. Тэрээр энэ удаа шинээр гаргасан “Амьдралын бэлэг”, “My street” цомогтоо багтсан уран бүтээлүүдээсээ эгшиглүүлэх нь. “Амьдралын бэлэг” тоглолтод бэлэг барихаар дуучин Б.Сарантуяа, А.Хишигдалай, Б.Маралжингоо, С.Наран, Т.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, Нарка, Харанга хамтлаг, “Guys”, “Freezone” “3 охин” зэрэг хамтлаг хүрэлцэн ирж, ая дуугаа өргөх гэнэ. Тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч Н.Халиун, хөгжмийн гүйцэтгэх продюссерээр М.Болд нар ажиллах юм байна. Харангын Чука өмнө нь буюу 2013 онд “Содон аялгуу” хэмээн тоглолтоо үзэгчдэд хүргэж, өндөр үнэлгээ авч байсан. Тэгвэл “Амьдралын бэлэг” тоглолт нь өмнөх тоглолтоосоо давсан зохион байгуулалт, найруулга, дуугаралттай байх нь гарцаагүй биз.
0 Сэтгэгдэл
























