Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Ромео Жульета”-тай “Залуу хүн-2016” лекц

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекц 8 дахь жилдээ тасралтгүй үргэлжилж энэ 9 сарын 29-нд УДЭТ-т эхлэх гэж байна.  2016 оны “Залуу хүн” цуврал лекцийн анхны салхийг "Глобал Бизнес Нэтворкинг Групп " ХХК-ийн захирал П.Эрдэнэтулга хагалахаар болжээ.  “Lady”  төвийн багш гэдгээрээ олноо танигдсан тэрээр энэ удаад залуустаа зориулж аз жаргалтай, бат бөх гэр бүлийг хэрхэн цогцлоох тухай буюу “ Зөв хандлагын нөлөөлөл” гэсэн сэдвээр лекц унших гэнэ.

“Залуу хүн” цуврал лекц нь залууст мэдлэг, мэдээлэл өгсөн, сургамжтай, мөн нийгэмд танигдсан хүмүүсийн амжилтаас хуваалцах  гэхчилэн олон зүйлийг залуучуудад өгдгөөрөө залуусын дунд нэр хүндтэй лекцүүдийн нэг юм.  Тэгвэл энэ жилийн “Залуу Хүн” цуврал лекцийг МЗХ тун өвөрмөц байдлаар эхлүүлэх аж. Учир нь гэр бүл, залуу хосуудад зориулсан сонирхолтой лекц сонсохын зэрэгцээ Уильям Шекспирийн “Ромео Жульета” жүжгийг үзэх нь.

МЗХ уг жүжгийг зүгээр ч нэг сонгоогүй аж. Учир нь тэд 9 дүгээр сарыг “Тархиа чөлөөлье” сар болгон зарлаж, залууст хайр дурлалдаа үнэнч байж, аз жаргалтай бат бөх гэр бүлийг бий болгохыг уриалан “Ромео Жульета” жүжгийг тус лекцийнхээ нээлтэнд зориулан тоглуулахаар болсон байна. Энэхүү санаачилгыг Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон дэмжин, хамтран ажиллахаар болсон бөгөөд уг жүжгийн тасалбарын үнийг 10 000 төгрөгөөр авах боломжийг залуустаа олгожээ.

Үүгээр ч зогсохгүй “ Залуу хүн” лекцийн нээлтийн тасалбарт Сургалт судалгааны Полиси төвийн сургалтанд 70 хувийн хөнгөлөлттэй хамрагдах эрхийн бичиг, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн Манжуурын аялалд хосоороо 30 хувийн хөнгөлөлт эдлэх, Тhe Collective манлайллын сургалтанд 30 хувийн хөнгөлөлттэй хамрагдах мөн Хангарьд фитнесс клубээр 25 хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг давхар давхар боломжууд байгаа аж.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан