COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Дэлхийн хэмжээний миссийн тэмцээнд Э.Урангоо эх орноо төлөөлөх нь
А.АКЭРКЭ
Монголчууд бид дэлхийн 60 гаруй улсын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг дэргэдээс нь сонжиж, эх орондоо титэм гардуулах ёслолын ажиллагааг үзэх боломжтой болсон байгаа. Чансаагаараа тавдугаар байрт бичигддэг "Face of beauty international" тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авах гэж хоёр жилхөөцөлдөж, Шинэ Зеланд, Австрали, Тайван улстай өрсөлдсөний эцэст өөрийн болгож чадсан билээ. Энэхүү тэмцээнийг Шинэ Зеланд улсаас гаралтай хатагтай Мила Мануэл анхлан санаачлан зохион байгуулсан бөгөөд оролцогчдоор дамжуулан залуу охидод өөртөө итгэх итгэл, урам зориг, зөв үлгэр дууриалал үзүүлэх зорилготой. 60-70 гаруй улсын үзэсгэлэнт охидын оролцдог тус тэмцээнд манай улс 2012 оноос нэгдсэн бөгөөд Г.Билгүүн, Б.Ариунзаяа, Т.Анаргоо нар амжилттай оролцсон юм.
Дэлхийн хэмжээний тэмцээнийг эх орондоо зохиосноор Монголын түүх соёл, зан заншил, үзэсгэлэнт байгаль зэргийг олон улсад сурталчлах, жуулчдыг татах зэрэг тал талын ач холбогдолтой хэмээн үздэг. Тэгвэл энэ сарын 27-ноос аравдугаар сарын 9-ний хооронд Улаанбаатар хотноо болох "Face of beauty international 2016" тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг PANAMA TV, PACIFIC TV, ASIA TV, VIETNAM TV зэрэг 10 гаруй улс орны телевизээс гадна YOUTUBE сайтаар шууд дамжуулах аж. Түүнчлэн дэлхийн номер нэг сайт MISSOSOLOGY сурвалжлахаас гадна сайтын захирал Павии Вэнтура шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Мөн энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулах төслийн баг манай улсад 22-хон үлдэж, устаж үгүй болох аюул нүүрлэсэн Мазаалай баавгайг дэлхийн сонорт хүргэх тэргүүн зорилго тавин ажиллаж буй. Харин 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүлтэй титмийн төлөө өрсөлдөх “Үндэсний ялагч”-ийн сонгон шалгаруулалтаа бүхий л охид, бүсгүйчүүдэд нээлттэйгээр зохион байгуулсан юм.
Тэгвэл өчигдөр энэ тэмцээнд дэлхийн 60 орны гоо бүсгүйтэй өрсөлдөх “Үндэсний ялагчаар”-аар Энхтайваны Урангоо сонгогдсон мэдээг дуулгалаа. Түүнийг уншигчид маань "Universe best songs" наадмын шилдэг 25-ын нэгээр шалгарч, “Мартагдашгүй намар” киноны гол дүрд тоглосноор нь илүүтэй мэднэ. Загвар, гоо бүсгүйн тэмцээнд оролцож байсан туршлагагүй ч орон орны миссүүдтэй мөр зэрэгцэн алхаж чадна хэмээн түүнд итгэл үзүүлж, титмийн төлөө өрсөлдөх эрх олгожээ. Дашрамд сонирхуулахад, тус тэмцээний хүндэт зочноор Украйны "Амьд барби" Валериа Лукянова оролцохоор болсон байна.
А.АКЭРКЭМонголчууд бид дэлхийн 60 гаруй улсын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг дэргэдээс нь сонжиж, эх орондоо титэм гардуулах ёслолын ажиллагааг үзэх боломжтой болсон байгаа. Чансаагаараа тавдугаар байрт бичигддэг "Face of beauty international" тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авах гэж хоёр жилхөөцөлдөж, Шинэ Зеланд, Австрали, Тайван улстай өрсөлдсөний эцэст өөрийн болгож чадсан билээ. Энэхүү тэмцээнийг Шинэ Зеланд улсаас гаралтай хатагтай Мила Мануэл анхлан санаачлан зохион байгуулсан бөгөөд оролцогчдоор дамжуулан залуу охидод өөртөө итгэх итгэл, урам зориг, зөв үлгэр дууриалал үзүүлэх зорилготой. 60-70 гаруй улсын үзэсгэлэнт охидын оролцдог тус тэмцээнд манай улс 2012 оноос нэгдсэн бөгөөд Г.Билгүүн, Б.Ариунзаяа, Т.Анаргоо нар амжилттай оролцсон юм.

0 Сэтгэгдэл