Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Тагнуулын байгууллагын 90 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн болж байна


Зураг түүх өгүүлнэ гэдэг. Монголын тагнуулын байгууллагын 90 жилийн ойд зориулсан архивын материал, гэрэл зургийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхим “улаан гэр” галерейд гарч байна.
Үзэсгэлэнд Богд хааны үеийн тагнуулын үйл ажиллагааны тухай баримтаас эхлээд монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн тагнуулуудын фото зураг, урьд өмнө нь олон нийтэд дэлгэн үзүүлж байгаагүй баримтат кино гээд домог мэт ам дамжин яригдаж, заримыг нь ном зохиолоос л уншиж байсан сонирхолтой үзвэрүүдийг өөрийн биеэр үзэх таатай боломж олдож байна.

Тухайлбал, Р.Эндрюсийн буцааж авчирж өгнө гээд сураггүй болсон экспедицийн монголын талтай хийсэн гэрээ, Аж үйлдвэрийн дарга байсан Ө.Пунцагийн хилс хэргээр шоронд хоригдож байхдаа цамцан дээрээ өөрийн цусаар бичсэн бичиг, хэлмэгдэгсдэд үүсгэсэн оросуудын хавтаст хэргийн материал гэх зэрэг ховор сонин архивын баримтууд тайлбартайгаа тавигджээ. Тус үзэсгэлэн 9-нийг дуустал олонд нээлттэй байх ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан