COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Их зохиолчийн дүрд тоглох жүжигчнийг үзэгчдийн саналаар сонгох нь
Энэ онд тохиож байгаа, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Улсын Драмын эрдмийн театр, Монголын Зохиолчдын эвлэл хамтран БСШУ-ы сайдын нэрэмжит жүжгийн зохиолын уралдаан зарлаж, шалгаруулалт хийсэн байгаа. Их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгоход уралдааны зорилго оршиж байсан юм. Харин энэ удаад их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ой, УДЭТ-ын түүхт 85 жилийн ойд зориулан Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн шинэ уран бүтээлийн дүрийн шалгаруулалт явуулах болжээ. Ингэхдээ Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын дүрд хэнийг тоглуулахаа үзэгчдээс авсан санал асуулгаар шийдвэрлэх юм байна. Арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болох шинэ уран бүтээлд УДЭТ-ын уран бүтээлчдээс сонголт хийх эрх нь үзэгчдэд нээлттэй юм байна.

0 Сэтгэгдэл