Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Азийн аварга болсон сагсчид талархал илэрхийлэв
Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тус тэмцээнд Монголын оюутны шигшээ баг түрүүлж Азийн аварга болсон. Тэгвэл тус багийн хамт олон өөрсдөд нь тусалж, дэмжсэн хүмүүст талархсан сэтгэлээ илэрхийлж буй юм байна. Энэ тухайгаа фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ. “Манай тамирчдын хувьд биеийн болон хүчний тактикийн бүх бэлтгэл өв тэгш хангагдсан байсан. Харин бэлтгэлийн чухал хэсэг болох сэтгэл зүйн бэлтгэл дутагдалтай байсныг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш докторант Б. Золзаяа хангаж өгсөн юм.
Монголын сагсан бөмбөгчид, дэмжигчид, нийт багийн залуусынхаа өмнөөс Б.Золзаяа багшид баярлалаа гэж хэлмээр байна. Түүний хувьд оюутан цагтаа МУИС-ийн сагсан бөмбөгийн багийн тоглогч, Сагсан бөмбөгийн спортын мастер хүн юм” гэжээ. Мөн тэрээр спортын сэтгэл зүйгээр дагнан ажиллаж 2008 онд Бээжингийн олимпын мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа, 2016 оны Риогийн олимпын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумьяагийн хувийн сэтгэл зүйчээр ажиллаж байжээ.
Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тус тэмцээнд Монголын оюутны шигшээ баг түрүүлж Азийн аварга болсон. Тэгвэл тус багийн хамт олон өөрсдөд нь тусалж, дэмжсэн хүмүүст талархсан сэтгэлээ илэрхийлж буй юм байна. Энэ тухайгаа фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ. “Манай тамирчдын хувьд биеийн болон хүчний тактикийн бүх бэлтгэл өв тэгш хангагдсан байсан. Харин бэлтгэлийн чухал хэсэг болох сэтгэл зүйн бэлтгэл дутагдалтай байсныг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш докторант Б. Золзаяа хангаж өгсөн юм. Монголын сагсан бөмбөгчид, дэмжигчид, нийт багийн залуусынхаа өмнөөс Б.Золзаяа багшид баярлалаа гэж хэлмээр байна. Түүний хувьд оюутан цагтаа МУИС-ийн сагсан бөмбөгийн багийн тоглогч, Сагсан бөмбөгийн спортын мастер хүн юм” гэжээ. Мөн тэрээр спортын сэтгэл зүйгээр дагнан ажиллаж 2008 онд Бээжингийн олимпын мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа, 2016 оны Риогийн олимпын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумьяагийн хувийн сэтгэл зүйчээр ажиллаж байжээ.
0 Сэтгэгдэл




















