COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Монгол багачуулын нүдийг хужирлах дельфин бэлтгэлдээ оржээ

А.АКЭРКЭ
Дельфин хэмээх хайр хүргэм амьтны тухай хэн хүнгүй мэднэ. Хүний хамгийн дотнын нөхөр болдог, хөгжилтэй, найрсаг энэ амьтан баярлан хөөрч элдэв үзүүлбэр үзүүлдгийг бид зурагтаар харж эсвэл тоглолтыг нь үзсэн хэн нэгнээсээ сонсдог байв. Тэгвэл хосгүй сэргэлэн энэ сүүн тэжээлтэнг харж, тоглож, зургаа даруулах ховорхон боломжийг Үндэсний соёл амралтын хүрэлээнгээс олгож буйгаа мэдэгдлээ.
Тодруулбал, ОХУ-ын Московский Дельфинарий буюу “Далайн амьтдын тоглолт”-ыг ирэх сарын 5-наас эхэлж Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ. Тоглолтод дельфинээс гадна усан гахай, далайн амьтад сургагч нарынхаа хамтаар оролцох юм байна. Угсардаг бассейнд болох тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 15000, 18000, 21000, 24000, 30000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд гурав хүртэлх насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авч очоод үнэгүй үзэх боломжтой аж. Дашрамд сонирхуулахад, дельфин хүн хоёрын дотно харилцаа энэ амьтныг судлахаас эхэлжээ. Дельфинтэй харилцах, дотно байх нь хүний, ялангуяа хүүхдийн сэтгэхүйд сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд бүр 1978 онд тогтоосон байна. Эелдэг, нөхөрсөг зан чанараас гадна өөрийнхөө үзэмжит бие галбираар дельфин хаана ч гэсэн гэрэл зурагчдын жинхэнэ фото модель, загвар болдог аж. Зургийг нь авч байгааг мэдмэгцээ л үзүүлбэрээ эхэлдэг гэнэ шүү. Ямартай ч монгол багачуулын маань нүдийг хужирлах дельфин тоглолтын бэлтгэлдээ оржээ.

0 Сэтгэгдэл