УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Р.Цэвэгмэд: Багийн спорт хөгжих боломж бүрдсэнийг харуулж чадлаа
Ю.НЯМГЭРЭЛ
Ази тивийн оюутны аварга шалгаруулах, эрэгтэй сагсан бөмбөгчдийн зургадугаар их наадмыг манай улс амжилттай зохион байгуулсан. Энэ тэмцээнд Ази тивийн долоон орны баг тамирчид өрсөлдсөн ч манай Оюутны шигшээ багийнхан шилдгээр шалгарч чадсан юм. Болж өнгөрсөн тэмцээний талаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Уралдаан тэмцээн хариуцсан нарийн бичгийн дарга Р.Цэвэгмэдээс зарим зүйлийг тодруулав.
-Энэ удаагийн тэмцээнд шүүгчээр ажилласны хувьд ямар сэтгэгдэлтэй үлдэв?
-Олон улсын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгчтэй хамтарч, Монголын талаас ерөнхий шүүгчээр ажиллалаа. Мөн хагас шигшээ, шигшээ тоглолтын шүүгчийн хуваарийг гаргасан. Ингэхдээ олон улсын дүрмийг баримталж ажилласан. Энэ удаагийн тэмцээнд Монголын талаас зургаан шүүгч сонгон шалгаруулж ажиллуулсан. Тухайлбал, Ганзориг, Мөнхзаяа, Оргил, Отгонбаатар, Даваадорж гээд олон улсын шүүгч нар үнэхээр сайн ажиллаж чадлаа. Гадаадын шүүгчид шүүлтэд их сэтгэл хангалуун байсан. Ямар ч маргаангүй, сайхан болцгоолоо гэсэн.
-Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн манай улсад багийн спорт хэрхэн хөгжиж байгааг харууллаа?
-Тийм шүү. Багийн спорт хөгждөггүй гэж ярьдаг хүн олон байдаг. Гэвч эсрэгээрээ тэднийг яриаг няцаасан тоглолтыг манай сагсчид үзүүлж чадсан. Энэ удаагийн Азийн аварга ч биш өмнө нь нотолж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тухайлбал, өнгөрсөн жил Гуанжуд болсон Азийн наадамд Монголын шигшээ баг тамирчид Өмнөд Америкийн Чилийн багийг хожсон. Африкийн Модун Бэкийг хожиж байсан удаатай. Тэгэхээр манайд багийн спорт хөгжих бүрэн боломж бүрдсэн гэсэн үг. Ялангуяа сагсан бөмбөг. Өнөөдөр ямар түвшинд хүрснийг нь үзэгч олон, спортын байгууллагууд харсан байх. Энэ багийн спорт цаашдаа ч хөгжинө. Үнэхээр том амжилт гаргасан болохоор сагсан бөмбөгчдөөрөө бахархаж байна.
-Олон улсын шүүгчид манай баг тамирчдад ямар сэтгэгдэлтэй буцав?
-Манай шүүгчид хаана ч очиж тэмцээн шүүсэн гологдохгүй юм байна гэдгийг харлаа. Гэхдээ англи хэлний мэдлэгээ сайжруулах зайлшгүй шаардлага бий. Харин гадаадын шүүгчид манай тамирчдад үнэхээр сэтгэл хангалуун байсан. Ур чадвар сайтай юм гэж байсан.

0 Сэтгэгдэл