COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Паоло Фэрнандез: Энхтайвны элч байх нь нэр төрийн хэрэг байдаг
2012 онд анх удаа зохиогдсон “Face of Beauty International” олон улсын гоо бүсгүйн тэмцээн манай улсад болж буй. Хүн төрөлхтний эв нэгдэл, сайн сайхны бэлгэ тэмдгийн нэг болж чадсан энэхүү тэмцээнд манай улс 2013 оноос оролцож эхэлсэн билээ.
Нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадамд оролцогчид нэн ховордоод буй МАЗААЛАЙ баавгайг авран хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн анхаарлыг татахаар төлөвлөсөн байгаа. Мөн тэмцээний хүрээнд 60 гаруй улсын гоо бүсгүйчүүд Монгол Улсын түүх, соёл урлаг, ёс заншилтай танилцахын зэрэгцээ үсрэнгүй хөгжиж буй нийслэл Улаанбаатар хотын маань бүтээн байгуулалт, үзвэр үйлчилгээний газруудаар зочилж, мазаалайн тухай мэдээллийг дэлхий дахинаа хүргэн, сурталчилна.
Харин тэмцээний хаалтын ажиллагаа ирэх сарын 8-нд Буянт-Ухаа цогцолборт болж, тэргүүн титмийн эзнийг тодруулах юм. Манай улсад ирж дэлхийн 60 улсын гоо бүсгүйчүүлтэй титмийн төлөө өрсөлдөх Пуэрто-Рико улсын мисс Паоло Фэрнандезээс тэмцээний талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
-Эх оронд маань ирж, бусад улсын үзэсгэлэнт бүсгүйчүүлтэй өрсөлдөхөөр болсон танд баяр хүргэе?
-Баярлалаа. Танай сайхан улсад ирсэндээ баяртай байна. Их сайхан тайван улс шиг санагдлаа. Өнгөрсөн жилийн хугацаанд миний бие их олон хүмүүнлэгийн ажилд оролцож ирсэн. Тухайлбал, эх орондоо зул сарын баярын дуут жагсаал зохион байгуулснаас гадна дауны синдромтой хүүхдүүд болон насанд хүрэгчдэд тусалж дэмжсээр ирсэн. Ингэхдээ санхүүгийн дэмжлэг, хоол хүнс, сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байлаа. Мөн энэ хугацаанд нэлээд олон улс орноор явж ажилласан. Сайн сайхан ажил зохион байгуулах эрхтэй энхтайвны элч байна гэдэг нь нэр төрийн хэрэг байдаг юм.
-Энэ удаагийн тэмцээний тухай ямар бодолтой байна вэ?
-Хамгийн гол нь гоё сайхан царай, бие хаагаараа титэм авдаг тэмцээн биш юм. Өөрсдийн оюун ухаан, гоо сайхан дотоод ертөнцөөрөө өөр хоорондоо өрсөлдөж титмийн эзэн болдог гэж хувьдаа боддог.
2012 онд анх удаа зохиогдсон “Face of Beauty International” олон улсын гоо бүсгүйн тэмцээн манай улсад болж буй. Хүн төрөлхтний эв нэгдэл, сайн сайхны бэлгэ тэмдгийн нэг болж чадсан энэхүү тэмцээнд манай улс 2013 оноос оролцож эхэлсэн билээ. Нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадамд оролцогчид нэн ховордоод буй МАЗААЛАЙ баавгайг авран хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн анхаарлыг татахаар төлөвлөсөн байгаа. Мөн тэмцээний хүрээнд 60 гаруй улсын гоо бүсгүйчүүд Монгол Улсын түүх, соёл урлаг, ёс заншилтай танилцахын зэрэгцээ үсрэнгүй хөгжиж буй нийслэл Улаанбаатар хотын маань бүтээн байгуулалт, үзвэр үйлчилгээний газруудаар зочилж, мазаалайн тухай мэдээллийг дэлхий дахинаа хүргэн, сурталчилна.

0 Сэтгэгдэл