COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“SpaceX”-ийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй
Америкийн сансар судлалын анхны хувийн компани болох “SpaceX” Канаверал хошуунд есдүгээр сарын 1-нд туршилт хийх үеэр “Falcon 9” пуужин дэлбэрсэн хэрэг гарч олны анхаарлыг татаж байсан. Дэлбэрэлт болсон шалтгаан ба нөхцлийг янз бүрээр тайлбарлах гээд бүтэлгүйтэж элдэв яриа намжих тийшээ хандаж байв. Гэтэл ойрноос “SpaceX” компанийнхан пуужин дэлбэрсэн хэрэгт өрсөлдөгчөө сэрдэх болов. Тухайлбал, тус компанийн ажилтан нь гол өрсөлдөгч “United Launch Alliance” компанийн байрны дээвэр дээр гарахыг оролдоод бүтэлгүйтжээ. “Falcon 9” пуужингийн дэлбэрэлтийн бичлэг дээр гарааны цогцолборын ойролцоо байрладаг “United Launch Alliance” компанийн дээвэр дээр тун сонин сүүдэр, гэрэлт толбо ажиглагдсан нь ийнхүү тэднийг пуужингийн дэлбэрэлтэд сэрдэн шалгалт явуулна гэх үндэслэл болжээ. “United Launch Alliance” компанийнхан өрсөлдөгч талынхаа ажилтныг дээвэр дээрээ гарахыг зөвшөөрөөгүй ч мөрдөн байцаагчид дуудан тусгай шалгалт явуулаад дэлбэрэлттэй холбоотой гэх нэг ч баримт гарч ирээгүй гэсэн тайлбар өгчээ.
“Falcon 9” дэлбэрсний ургшаар пуужин өөрөө болон Израйлийн харилцаа холбооны хиймэл дагуул сүйрч “SpaceX” компани олон сая ам.долларын хохирол амссан юм.
“United Launch Alliance” компанийг орчин үеийн сансрын технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг болсон “Lockheed Martin” ба “Boeing” компаниуд хамтран байгуулсан байдаг. Энэ компани нь батлан хамгаалах салбараас зарлаад байгаа олон зуун сая ам.долларын өртөг бүхий тендерт ялахын төлөө “SpaceX” компанитай хүчтэй өрсөлдөж байгаа аж.
Америкийн сансар судлалын анхны хувийн компани болох “SpaceX” Канаверал хошуунд есдүгээр сарын 1-нд туршилт хийх үеэр “Falcon 9” пуужин дэлбэрсэн хэрэг гарч олны анхаарлыг татаж байсан. Дэлбэрэлт болсон шалтгаан ба нөхцлийг янз бүрээр тайлбарлах гээд бүтэлгүйтэж элдэв яриа намжих тийшээ хандаж байв. Гэтэл ойрноос “SpaceX” компанийнхан пуужин дэлбэрсэн хэрэгт өрсөлдөгчөө сэрдэх болов. Тухайлбал, тус компанийн ажилтан нь гол өрсөлдөгч “United Launch Alliance” компанийн байрны дээвэр дээр гарахыг оролдоод бүтэлгүйтжээ. “Falcon 9” пуужингийн дэлбэрэлтийн бичлэг дээр гарааны цогцолборын ойролцоо байрладаг “United Launch Alliance” компанийн дээвэр дээр тун сонин сүүдэр, гэрэлт толбо ажиглагдсан нь ийнхүү тэднийг пуужингийн дэлбэрэлтэд сэрдэн шалгалт явуулна гэх үндэслэл болжээ. “United Launch Alliance” компанийнхан өрсөлдөгч талынхаа ажилтныг дээвэр дээрээ гарахыг зөвшөөрөөгүй ч мөрдөн байцаагчид дуудан тусгай шалгалт явуулаад дэлбэрэлттэй холбоотой гэх нэг ч баримт гарч ирээгүй гэсэн тайлбар өгчээ.“Falcon 9” дэлбэрсний ургшаар пуужин өөрөө болон Израйлийн харилцаа холбооны хиймэл дагуул сүйрч “SpaceX” компани олон сая ам.долларын хохирол амссан юм.
“United Launch Alliance” компанийг орчин үеийн сансрын технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг болсон “Lockheed Martin” ба “Boeing” компаниуд хамтран байгуулсан байдаг. Энэ компани нь батлан хамгаалах салбараас зарлаад байгаа олон зуун сая ам.долларын өртөг бүхий тендерт ялахын төлөө “SpaceX” компанитай хүчтэй өрсөлдөж байгаа аж.
0 Сэтгэгдэл
























