COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Бядан явагч жуулчид зургаан төрөл байдаг гэнэ
Гадаад руу аялж жуучилдаг хүмүүсийг ерөнхийд нь зургаан төрөлд хуваан ялгаж болдог гэнэ. Дэлхийн 33 орны 36 мянга гаруй жуулчдын дунд явуулсан судалгааг үндэслэн ийм дүгнэлт хийжээ.

Эхний бүлэгт гадаадад өнгөрүүлэх амралтаас аль болох их боломж, ашиг олохыг хүссэн хүмүүс багтдаг. Бүх л төрлийн хөнгөлөлт, хямдрал, үнэгүй юм болгоныг хэрэглэх гэдэг тул энэ бүлгийн хүмүүс хүүхдийн хамт амрах нь элбэг бөгөөд гол төлөв 24-35 насны дундаж орлоготой хүмүүс бүрдүүлдэг байна.
Зөвхөн өөрт нь зориулан зохион байгуулсан тусгай хөтөлбөрөөр амрах дуртай хүмүүс хоёр дахь бүлэгт хамаарна. Энд 25-49 насны, өндөр цалин хөлстэй хүмүүс байдаг бөгөөд онцгой хөтөлбөрөөр амарч байгаа тул дийлэнхдээ хосоороо явдаг аж.
Үүнээс гадна зөвхөн олон хүнтэй бүлэгт багтан амрах сонирхолтой тусдаа хүмүүс гэж бий. Үүний эсрэг ямар ч компани энэ тэрд захиалга өгөлгүйгээр зөвхөн өөрийн дур хүслийн дагуу цор ганцаар аялах дуртай хүмүүс гэж байдаг. Хачирхалтай нь, энэ хоёр бүлгийн хүмүүс дийлэнхдээ өндөр орлоготой, 25-49 насны хүмүүс байдаг байна.
Судлаачид гэж нэрлэгдсэн тусгай бүлэг хүмүүс байна. 25-49 насны, өндөр орлоготой бүлэгт хамрагддаг энэ төрийн жуулчид нь амралтаа өнгөрүүлэх хот, суурин, зоогийн газар, оролцож болох шоу, арга хэмжээ гэх мэт зүйлсийг олж тодруулах, дэлгэрэнгүй мэдээлэл авч баталгаажуулахад маш их цаг зарцуулдаг.
Эцэст нь хуучинсаг үзэлтнүүд буюу консерватор жуулчид гэж байдаг аж. Эд нэг л сонгосон газар руугаа жилээс жилд очиж амардаг, жил болгон очдог тул шаардлагатай мэдээлэл цуглуулах, замын зардал гэх мэтэд үрэх мөнгө нь бага байдаг онцлогтой. Энд гол төлөв 35-64 насны дундаж орлоготой, ганцаар аялах сонирхолтой хүмүүс багтдаг байна.

0 Сэтгэгдэл