"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Трансжендер сурагчийг хичээлдээ эмэгтэй хувцастай ирэхийг зөвшөөрчээ
Английн Кент гүнлэгт хүйсээ өөрчлөн эмэгтэй болохыг хүсдэг сурагчийг хичээлдээ эмэгтэй хүүхдийн хувцастай ирэхийг сургуулийн удирдлага зөвшөөрсөн тухай “Daily Mail” мэдээлжээ.
18 настай эрэгтэй сурагч хүйсээ өөрчлөх хүсэлтэй гэдгээ бусдад ойлгуулахын тулд нэрээ Лили Мэдиган гэж эмэгтэй болгон өөрчлөөд хичээлдээ банзал өмсөн ирснээр хэрэг манджээ. Мэдиганы сурдаг сургууль нь католик шашны сургууль тул иймэрхүү үйлдэлд тун хатуу ханддаг. Сургуулийн багш нар нь Мэдиганд сануулга өгсөн нь ойлгомжтой. Харин Мэдиган эрхээ хамгаалахаар шийдэн интернэтээр дамжуулан өөрийн үйлдлийн зөв гэдгийг дэмжих санал хураах аян явуулсан байна. Үр дүнд нь мянга гаруй хүн түүнийг дэмжиж байгаагаа мэдэгдэхэд сургуулийн удирдлага хичээлдээ банзал өмсч ирэхийг арга буюу зөвшөөрсөн гэнэ. Үүнээс гадна Мэдиган нь сургууль дээр охидын хувцас солих өрөө, бие засах газраар орох эрхтэй болсон байна. Мэдиган онцгой эрх эдлэх болсны дараа сургуулийн багш, ажилтнуудын дунд трансжендерүүдтэй хэрхэн зөв харилцах талаар сургалт явуулж эхэлсэн аж.
Английн Кент гүнлэгт хүйсээ өөрчлөн эмэгтэй болохыг хүсдэг сурагчийг хичээлдээ эмэгтэй хүүхдийн хувцастай ирэхийг сургуулийн удирдлага зөвшөөрсөн тухай “Daily Mail” мэдээлжээ.18 настай эрэгтэй сурагч хүйсээ өөрчлөх хүсэлтэй гэдгээ бусдад ойлгуулахын тулд нэрээ Лили Мэдиган гэж эмэгтэй болгон өөрчлөөд хичээлдээ банзал өмсөн ирснээр хэрэг манджээ. Мэдиганы сурдаг сургууль нь католик шашны сургууль тул иймэрхүү үйлдэлд тун хатуу ханддаг. Сургуулийн багш нар нь Мэдиганд сануулга өгсөн нь ойлгомжтой. Харин Мэдиган эрхээ хамгаалахаар шийдэн интернэтээр дамжуулан өөрийн үйлдлийн зөв гэдгийг дэмжих санал хураах аян явуулсан байна. Үр дүнд нь мянга гаруй хүн түүнийг дэмжиж байгаагаа мэдэгдэхэд сургуулийн удирдлага хичээлдээ банзал өмсч ирэхийг арга буюу зөвшөөрсөн гэнэ. Үүнээс гадна Мэдиган нь сургууль дээр охидын хувцас солих өрөө, бие засах газраар орох эрхтэй болсон байна. Мэдиган онцгой эрх эдлэх болсны дараа сургуулийн багш, ажилтнуудын дунд трансжендерүүдтэй хэрхэн зөв харилцах талаар сургалт явуулж эхэлсэн аж.
0 Сэтгэгдэл
























