Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
С.Сарнай зорилгоо биелүүлж Холливудыг зорих нь
Б.СОНОР
Загвар өмсөгч С.Сарнай Малайзын Куала Лумпур хотноо болсон “Miss Nobel and Mrs Nobel Queen” тэмцээний ялагч боллоо. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бөгөөд өөрийг нь дэмжин санал өгсөн дэмжигчдэдээ талархал илэрхийлсэн байна. Учир нь тэрээр мөн тэмцээний үеэр дэмжигчдийн хандалтаар шалгаруулсан “Miss popular” шагналын эзэн болжээ.
Тус тэмцээний тэргүүн титмийг дагалдаж 10 мянган малай ренгэт буюу 2400 орчим ам.долларын урамшуулал иржээ. Гэхдээ мөнгөн шагнал хамгийн гол зүйл биш. С.Сарнай тус тэмцээнд оролцохоор Малайзад очсон даруйдаа “Хэрвээ энэ удаагийн тэмцээнд тэргүүн байрт шалгарах юм бол Холливуд руу бас нэгэн том тэмцээнд оролцохоор явна шүү” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичиж байсан билээ. Тэгвэл тэрээр зорилгоо биелүүлж чадлаа. Тэрээр ирэх арванхоёрдугаар сард ахин АНУ-ын Холливудад зохиогдох сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор зэхэж байна.
Б.СОНОРЗагвар өмсөгч С.Сарнай Малайзын Куала Лумпур хотноо болсон “Miss Nobel and Mrs Nobel Queen” тэмцээний ялагч боллоо. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бөгөөд өөрийг нь дэмжин санал өгсөн дэмжигчдэдээ талархал илэрхийлсэн байна. Учир нь тэрээр мөн тэмцээний үеэр дэмжигчдийн хандалтаар шалгаруулсан “Miss popular” шагналын эзэн болжээ.

0 Сэтгэгдэл