Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ж.Вердийн “Аида” Н.Туулайхүүгийн удирдсанаар үзэгчдэд хүрнэ

УДБЭТ-ын тайзнаа 2011 оны дөрөвдүгээр сард тавигдаж байсан Ж.Вердийн “Аида” дуурь энэ сарын 29-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн удирдсанаар үзэгчдийн хүртээл болох нь.  Дөрвөн бүлэг, долоон үзэгдэлт энэхүү дуурьт УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ-ын нэгдсэн найрал дуучид, УДБЭТ-ын балетын жүжигчид оролцон тоглох юм байна. Энэхүү дуурь нь 1871 оны зул сарын өмнөх өдөр Каирын театрт анх тавигдсан даруйдаа амжилт олж, тэр өдрөөс хойш дэлхий дахины сонгодог театр бүрийн урын санд заавал ордог гайхамшигт дуурь болсон билээ.  Францын “их дуурийн” онцлог бүрийг хурц зөрчил, өрнөл, тэмцэл бүхий шүлэг, төгс төгөлдөр ари, дуэт, чуулга, найралтай хослуулан тавьснаараа хөгжмийн зохиолч энэхүү дуурийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж чадсан байдаг. Сонирхолтой нь, 150,000 франк буюу өнөөдрийн ханшаар 200,000 ам.долларын үнээр бичсэн энэхүү дуурийн хөгжмийг зохиоход ердөө дөрвөн сарын хугацаа зарцуулжээ. Мөн хөлсөнд авсан мөнгөнийхөө ихээхэн хэсгийг Парисын бүслэлтэд байсан энгийн иргэдэд хандивласан байдаг. Энэ үйлдэл нь түүнийг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэдгийн бас нэгэн баталгаа бөгөөд “хүн бүр аз жаргалтай байх эрхтэй” гэсэн суут Вердигийн уриа “Аида” дуурьт ч мөн тод илэрдэг билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан