Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Р.Оюунжаргал: Баяр жаргал, стресс давхцах мэдрэмж бас л сонин

Эдүгээ 14 дэх жилдээ үзэгчдэд хүрэх гэж байгаа “Virtuoso Gala Concert” ирэх сарын 28-нд УДБЭТ-т болох нь. Тоглолтын талаар зохион байгуулагч, “Virtuoso” академийн гүйцэтгэх захирал Р.Оюунжаргал фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ. “Цаг хугацаа харвасан сумнаас ч хурдан нисэн өнгөрөх мэт. Тэртээ 2000 онд шилдэг хөгжимчид, дуучид, бүжигчдийн нэгдсэн концертод хэн хэнийг тоглуулах вэ, энэ жил амжилт гаргасан ямар уран бүтээлч байна, ер нь хэн мэргэжлийн өндөр түвшинд тоглож байна вэ гэж нэрсийн жагсаалт гаргачихаад, зарим нэгийг нь хасч, заримыг нэмж суусан өдрүүд саяхан санагдах юм.
Гэтэл одоо 14 дэх удаагийн тоглолтын тов зарлачихаад уран бүтээлчидтэйгээ өдөр шөнөгүй холбогдон ярилцаж, санаа оноо, мэдээлэл солилцож бас л цаас нухаж, компьютер ширтэж сууна. Энэ үеийн анхаарал төвлөрөл, сэтгэл хөдлөл, хариуцлага, баяр жаргал, стресс бүгд давхцах мэдрэмж бас л сонин. Мэдээж баяр жаргал нь илүү. Яагаад гэвэл бид уран бүтээлчдэд, үзэгчдэд, өөрсдөдөө ч зориулж амьдралын хамгийн гоё агшин, алдаж болохгүй нэгэн үдшийг бэлтгэж, зохион байгуулдаг. Уран бүтээлчид дор бүрээ бэлтгэлээ базааж байна. Мэргэжлийн шилдэг хөгжимчид Virtuoso Gala Concert-ын тайзнаа тун удахгүй. Зөвхөн энэ үзүүлэлт тоглолт үзэх, хөгжим сонсох шалтгаан байдаг” хэмээжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан