Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол үсгийн дүрмийг дагаж мөрдөнө
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоол батлагджээ. Тус тогтоолд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд гаргасан “Монгол үсгийн дүрмийн толь”, түүнд хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг баталгаажуулан дагаж, мөрдөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрэм”-ийг цаашид баталгаажуулан тогтвортой дагаж, мөрдөхөөр боллоо. Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь “2015 оны хоёрдугаар сард Төрийн албан ёсны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, “Монгол хэлний хууль” болгон цар хүрээг нь өргөтгөн баталсан билээ. Тус хуулийн 8.2-д Крилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хариуцан боловсруулж, “Хэлний бодлогын үндэсний зөвлөл” хэлэлцэн батлах хуулийн заалтыг хэрэгжүүлэх шаардлага, ард түмний хүсэлтийн хамт хүлээж байна. Тиймээс Ц.Дамдинсүрэнгийн зохиосон монголын ард түмний 75 жилийн турш бичиж, хэвшсэн “Монгол үсгийн дүрэм”-ийг мөрдөж, цаашид ямар нэгэн дүрэм журам ярихгүй, нэг ойлголттой болж байгааг үүгээр зарлаж байна” гэв. Үүнээс гадна Хэлний бодлогын үндэсний зөвлөл зургаан сарын хугацаанд үсгийн дүрмийн журамласан толь бүтээж нийтийн хүртээл, ширээний тольтой болгох ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ толийг гартал монголын ард түмэн “Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны үсгийн дүрмийн журамласан толь”-ийг дагаж мөрдөхөөр боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан