COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Үүр цайтал үргэлжлэх “Гайс”-ын төрсөн өдөр
Ж.ЖАМУХА
Монголын рок поп хөгжмийн ертөнцийн өндөр босгонд бүдрэлгүй өдий хүртэл уран бүтээлээ туурвисаар ирсэн “Гайс”-ын залуус их урлагийн тайзнаа хөл тавиад 19 жилийг ардаа үджээ. “Хайрын бүжиг”, “Эмзэгхэн хайр”, “Бороо”, “Цас”, “Зүрх уучил” тэргүүтэй сэтгэлд хоногшсон олон арван уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулсаар ирсэн дөрвөн залуу 19 насны төрсөн өдрөө үзэгч, сонсогчидтойгоо хамт үүр цайтал тэмдэглэхээр зэхээд байгаа аж. Тодруулбал, энэ сарын 26-ны бямба гарагт “Studio entertainment” клубт ганцхан удаа тохиох тоглолт үдэш 21:00 цагт эхэлж үүрийн 04:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ үдэш “Гайс”-ын залуусын 19 жилийн хүч хөдөлмөр шингэсэн бүх л уран бүтээлийг нэгтгэсэн цор ганц цомгийн багцийг дуудлагаар худалдахаас гадна төрсөн өдрийн бэлгүүд болоод ивээн тэтгэгч байгууллагуудаас барих гэнэтийн бэлгүүдээ шүтэн бишрэгчидтэйгээ хамт задлах юм байна.
Мөн энэ үдэш 19 жилийн хугацаанд гаргасан уран бүтээлүүдээ дээжлэн дуулахаас гадна 2016 оны шинэ дуунуудаа ч дуулах аж. Тоглолтод DJ Анна, Чин, Агваан, Нэкс, Боонз нар оролцож уран бүтээлээ толилуулах юм байна. Дашрамд сонирхуулахад, Монголд анх удаа долоон цаг үргэлжлэх тоглолт хийх болсны хувьд “Гайс”-ийнхан анхдагч болж байгаа юм. Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99155555, 99197777 утсаар авах боломжтой аж.
Ж.ЖАМУХАМонголын рок поп хөгжмийн ертөнцийн өндөр босгонд бүдрэлгүй өдий хүртэл уран бүтээлээ туурвисаар ирсэн “Гайс”-ын залуус их урлагийн тайзнаа хөл тавиад 19 жилийг ардаа үджээ. “Хайрын бүжиг”, “Эмзэгхэн хайр”, “Бороо”, “Цас”, “Зүрх уучил” тэргүүтэй сэтгэлд хоногшсон олон арван уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулсаар ирсэн дөрвөн залуу 19 насны төрсөн өдрөө үзэгч, сонсогчидтойгоо хамт үүр цайтал тэмдэглэхээр зэхээд байгаа аж. Тодруулбал, энэ сарын 26-ны бямба гарагт “Studio entertainment” клубт ганцхан удаа тохиох тоглолт үдэш 21:00 цагт эхэлж үүрийн 04:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ үдэш “Гайс”-ын залуусын 19 жилийн хүч хөдөлмөр шингэсэн бүх л уран бүтээлийг нэгтгэсэн цор ганц цомгийн багцийг дуудлагаар худалдахаас гадна төрсөн өдрийн бэлгүүд болоод ивээн тэтгэгч байгууллагуудаас барих гэнэтийн бэлгүүдээ шүтэн бишрэгчидтэйгээ хамт задлах юм байна.
Мөн энэ үдэш 19 жилийн хугацаанд гаргасан уран бүтээлүүдээ дээжлэн дуулахаас гадна 2016 оны шинэ дуунуудаа ч дуулах аж. Тоглолтод DJ Анна, Чин, Агваан, Нэкс, Боонз нар оролцож уран бүтээлээ толилуулах юм байна. Дашрамд сонирхуулахад, Монголд анх удаа долоон цаг үргэлжлэх тоглолт хийх болсны хувьд “Гайс”-ийнхан анхдагч болж байгаа юм. Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99155555, 99197777 утсаар авах боломжтой аж.
0 Сэтгэгдэл
























