Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хүүхдийн зохиолчид “Д.Нацагдорж тэмдэгтэн” болов
А.ЦАГААН

БСШУСЯ, Хүүхдийн төв номын сан хамтран шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулсан Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолчтой хийх уулзал­тыг өчигдөр зо­хион байгуулав.  МЗЭ, БСШУСЯ-наас хоёр жил тутамд нэг удаа олгодог Д.На­цагдоржийн шагналыг үе үеийн зохиолчдоос цөөн хүн хүртсэн байдаг. Энэ удаагийн уулзалтад 1993 онд “Мөлхөө ангийнхан” шүлгийн номоороо хүртсэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Давааням, 2008 онд “Нисдэг хулгана чинүүхэй Алимаа охин”-оороо хүртсэн, “Алтан өд” наадмын гурван удаагийн шагналт зохиолч, О.Сундуй, 2011 онд “Хүүхэд багачуудын хөгжөөнт ном” гурван боть зохиолоороо тус шагналыг хүртсэн, Хэл шинжлэлийн ухааны доктор Д.Батжаргал, 2016 онд “Үд дундын уянга” зохиолоороо авсан зохиолч, яруу найрагч Ш.Бадарч нар оролцсон юм. Их зохиолчийг дурсах, зохиол бүтээлийг нь уншигчдад сурталчлах, сурагчид уншигч­дын оюуны эрэлт хэрэгцээг хангах зорилготой энэхүү арга хэмжээний үеэр хүүхдийн зохиолчид өөрсдийн бүтээлээс уншиж танилцуулав.   
Хүүхдийн төв номын сангийн зүгээс тэргүүний уншигчдад олгодог  “Д.Нацагдорж тэмдэгтэн” тэмдгээ хүүхдийн зохиолчдод олгож байсан удаагүй гэнэ. Харин өчигдөр уулзалтад ирсэн зохиолчдод олгов. Энэ тухай Хүүхдийн төв номын сангийн захирал ярихдаа “Ер нь зохиолчид энэ тэмдэгт их дуртай байдаг. Харин өнөөдөр зарим зохиолчийн маань хүсэл биеллээ” гэв. Мөн тэрээр Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолчдын уран бүтээлийн номзүйн жагсаалт гаргасныг дуулгасан юм. Шагналаа гардсан О.Сундуй гуай “Багаасаа ном их уншдаг байсан ч энэ нэр хүндтэй шагналыг авч чадаагүй. Дандаа л дээд ангийн ах, эгч нар авдаг байсан санагдана. Энэ шагналыг авсандаа үнэхээр баяртай байна” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан