Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Усэйн Болт хөлбөмбөгчин болно
Ямайкийн хөнгөн атлетикч Усэйн Болт зодгоо тайлаад мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг хүсдэг тухайгаа мэдэгджээ. “The Guardian” сонины мэдээлснээр Болт нь мөрөөдлөө хэрэгжүүлэх алхмаа эхэлж, ойрын үед Германы Дортмунд хотын “Боруссия” багтай хэд хэдэн бэлтгэл хийхээр тохиролцсон байна.

Усэйн Болт өөрөө Английн “Манчестер Юнайтед” багийн хөгжөөн дэмжигч бөгөөд тус клубын дасгалжуулагч Жозе Моуриньотой уулзахыг хүсч байгаагаа хэлээд “Хэрэв “МЮ”-д тоглох боломж гарвал миний мөрөөдөл биелнэ. Үнэхээр гайхалтай зүйл болно” гэжээ.

Усэйн Болт нь 2008 оны Бээжингийн Олимп, 2012 оны Лондонгийн Олимп, 2016 оны Риогийн тоглолтод 100 ба 200 метрийн уралдаан, 4х100 метрийн буухиа уралдаанд нийт есөн алтан медаль хүртсэн домогт тамирчин. Мөн дэлхийн аваргын тэмцээнд 11 удаа ялсан. Тэрээр 100 метр ба 200 метрийн уралдаанд дэлхийн дээд амжилт тогтоосныг хэн ч эвдэж чадаагүй байна. Усэйн Болт 2017 оны дэлхий аваргын тэмцээний дараа зодог тайлна гэж мэдэгдээд байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан