COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Жеки Чан “Оскар”-ын шагнал хүртлээ

Кино жүжигчин Жеки Чан кино урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө “Оскар”-ын хүндэт шагнал хүртсэнийг Лос-Анжелос хотноо Hollywood and Highland Center цогцолборт гардуулан өглөө хэмээн Америкийн Кино академийн микроблогт нийтэлжээ.
Шагнал гардуулах үеэр дорно дахины тулааны урлагийн энэ мастер-жүжигчин кино урлагт он удаан жил зүтгэж олон арван сайхан дүр бүтээсэн ч энэ хүндтэй шагналыг өнөө хүртэл гардаж аваагүй байгаа юм гэж тэмдэглэсэн байна.
62 настай Жеки Чан “Согтуу мастер”, “Бурхны амжилт”, “Шанхайн хэрмэл дайчид”, “Ид ачааллын үеэр”, “Ертөнцийг 80 хоногт тойрсон нь” зэрэг олон арван кинонд тогложээ. Тэр өнөөдөр жилийн 61 сая долларын орлогоороо манай гаригийн хамгийн өндөр орлоготой жүжигчний жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Кино урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгодог энэ “Оскар” нь нөгөө “Оскар”-ыг бодвол кино академийн бүх гишүүдийн бус зөвхөн Удирдах зөвлөлийн хүрээнд шийдвэрлэн олгодог юм байна. Энэ шагналыг эхлээд “Оскар”ын шагнал гардуулахтай хамт олгодог байсан бол одоо тусгай үдэшлэг зохион байгуулж тусад нь гардуулдаг болжээ.

0 Сэтгэгдэл