Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Сар шинийн бэлтгэлээ нэг дороос бүрэн базаах боломж
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэд хорооны III уулзалт боллоо
Гарал үүсэл тодорхойгүй 10.558 литр архи, согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Баасан гарагт цахилгаан хязгаарлах хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Цуурхал: Дэлхий тэр чигээрээ харанхуй болно
Б.БАДРАЛ
Өнгөрсөн жилийн энэ өдөр манай дэлхий 15 хоногийн турш нар үзэхгүй гэсэн цуурхал гарсан юм. Энэ нь үе үе хэн нь мэдэгдэхгүй нэгний гаргадаг, тэгс гээд намждаг цуурхалаас илүү хүчтэй байв. Учир нь Америкийн сансар судлалын НАСА агентлаг энэ талаар урьдчилан анхааруулсан юм. NASA-гийн сансар судлаачид арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагийн 03:00 цагаас эхлэн 30-ны даваа гарагийн 16:45 цаг хүртэл дэлхий бүхэлдээ харанхуйлах одон орны сонин үйл явдал болно хэмээн мэдээлж байлаа. Тухайлбал, NASA агентлагийн тэргүүн Чарльз Болден Цагаан ордонд танилцуулсан 1000 хуудас баримт бичигтээ энэ нь Сугар, Бархасбадь гарагийн байрлалтай холбоотой гэв. Өөрөөр хэлбэл Сугар, Бархасбадь гараг өөр хоорондоо зөвхөн нэг градусын зөрүүтэй зэрэгцээ байрлалд орно. Ингэснээр Сугар гараг, Бархасбадь гарагийн баруун өмнө талд байрлаж түүнээс 10 дахин илүү тод гэрэлтэнэ.
Сугар гарагийн энэ гэрэл Бархасбадь гараг дээрх хийг өдөөж, ингэснээр Бархасбадь сөрөг үйлдэл үзүүлэн сансарт их хэмжээний ус төрөгч ялгаруулна. Энэ устөрөгч өглөөний 02:50 цагаас эхлэн наранд нөлөөлж гадаргуу дээр нь хүчтэй дэлбэрэлт үүсгэснээс халуун нь Кельвиний хэмжүүрээр 9000 градус хүрнэ. /Ерийн үед нарны гадаргуу дээр Кельвины хэмжүүрээр 5778 градус буюу Цельсийн 5505 градус байдаг/. Нар ч гэсэн энэ их тэсрэлтийг намжаах оролдлого хийж өөрийнхөө халууныг нэмснээр гэрэл нь цэнхэр болно. Ийнхүү нар хэвийн дулаан, хэвийн гэрэлтэй болтол 14 хоног үргэлжилж энэ хугацаанд нарны гэрэл бүдгэрч манай дэлхий харанхуйлна хэмээн мэдээлж байсан билээ. Мөн Болден АНУ-ын ерөнхийлөгчийн захиргааныхныг оролцуулсан бага хурал дээр “Нар хиртэхээс илүү ямар нэгэн аймшигт үр дагавар гарахгүй. Энэ бол зүгээр л Аляскад өвөл ямар байдаг билээ, яг түүн шиг байх болно” хэмээн хэлж байсан нь хүн төрөлхтөнд айдас үүсгээд байсан. Монголд ч энэ өдөр лаа шүдэнз бэлдэн гэртээ бүгсэн хүн цөөнгүй. Гэвч энэ өдөр байгалийн ямар нэг өөрчлөлт болоогүй төдийгүй дэлхий эргэдгээрээ эргэж, амьдрал үргэлжилсээр л байна.
Б.БАДРАЛӨнгөрсөн жилийн энэ өдөр манай дэлхий 15 хоногийн турш нар үзэхгүй гэсэн цуурхал гарсан юм. Энэ нь үе үе хэн нь мэдэгдэхгүй нэгний гаргадаг, тэгс гээд намждаг цуурхалаас илүү хүчтэй байв. Учир нь Америкийн сансар судлалын НАСА агентлаг энэ талаар урьдчилан анхааруулсан юм. NASA-гийн сансар судлаачид арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагийн 03:00 цагаас эхлэн 30-ны даваа гарагийн 16:45 цаг хүртэл дэлхий бүхэлдээ харанхуйлах одон орны сонин үйл явдал болно хэмээн мэдээлж байлаа. Тухайлбал, NASA агентлагийн тэргүүн Чарльз Болден Цагаан ордонд танилцуулсан 1000 хуудас баримт бичигтээ энэ нь Сугар, Бархасбадь гарагийн байрлалтай холбоотой гэв. Өөрөөр хэлбэл Сугар, Бархасбадь гараг өөр хоорондоо зөвхөн нэг градусын зөрүүтэй зэрэгцээ байрлалд орно. Ингэснээр Сугар гараг, Бархасбадь гарагийн баруун өмнө талд байрлаж түүнээс 10 дахин илүү тод гэрэлтэнэ.

0 Сэтгэгдэл