Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Ахмадууд дэлхийн аваргад хүч үзнэ
АНУ-ын Флорида мужийн Майами хотноо энэ амралтын өдрүүдэд жүдо бөхийн ахмадын ДАШТ болно. Энэхүү тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тухайлбал, тэмцээний М1 ангилалын эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Ариун-Эрдэнэ хүч үзэх бол эмэгтэй F1 ангилалд ОУХМ Т.Энхцэцэг 63 кг-д өрсөлдөх юм байна. Мөн М2 ангилалын 73 кг-д Д.Бат-Амгалан, 81 кг-д С.Мөнгөнхуяг, F4 ангилалд Р.Дэчинмаа, М7 ангилалд Н.Батсуурь нар эх орноо төлөөлөн оролцох нь. Тэд өнөөдөр эрх чөлөөний хотыг зорих юм байна. Тус тэмцээнд 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 тамирчин оролцох бөгөөд хамгийн олон буюу 151 жүдоч АНУ-аас оролцох бол Франц 140, Бразиль 133 тамирчнаа илгээх гэнэ.

0 Сэтгэгдэл