УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Э.Хас-Эрдэнэ: Медаль авна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байсан

Б.СОНОР
Найман настай Э.Хас-Эрдэнэ хүү Казахстанд болсон таеквондогийн олон улсын наадмаас хүрэл медальтай эх орондоо иржээ. Тэрээр хэдийгээр хоёрхон сарын хугацаанд олон улсын таеквондогоор хичээллэсэн ч бахдам амжилт үзүүлсэн байна. Тэрээр МҮИС-ийн харъяа “Монгол-Од” сургуулийн гуравдугаар ангид суралцдаг бөгөөд манай сонинд ярилцлага өгөхөөр ирэхдээ сургуулийнхаа таеквондогийн багш Х.Жандосын хамт ирсэн юм. Ингээд тэдний ярилцлагыг хүргэж байна.
-Юуны өмнө олон улсын том тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Энэ спортоор хоёрхон сар хичээллээд олон улсын тэмцээнд явсан байна. Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
Э.Х: -Зуун хувь итгэлтэй байсан.
-Анх яагаад таеквондогоор хичээллэх болсон бэ?
Э.Х: -Гоё болохоор нь хичээллэж эхэлсэн.
Х.Ж: -Манай сургууль хүүхдүүддээ гуравдугаар ангиас нь эхлээд таеквондогийн хичээл зааж эхэлдэг.
Хас-Эрдэнэ маань хоёрхон сарын хугацаанд бэлтгэл хийсэн ч эвсэлтэй, хатуужилтай, зоригтой. Тийм учраас тэмцээнд яваад амжилт гаргах юм байна гэж итгэсэн хэрэг л дээ.
-Энэ удаагийн тэмцээнд хэр олуулаа явсан бэ?
Х.Ж: -МҮИС-ийн найман оюутан болон манай сургуулиас гурван хүүхэд, хоёр дасгалжуулагч явсан. Казахстан руу энэ удаа газраар явсан учраас ирж очихдоо замд л зургаан хоног зарцуулсан болохоор хүүхдүүд маань ядарсан. Гэхдээ Хас-Эрдэнэ маань хүрэл медаль хүртсэнд маш их баяртай байгаа. Нөгөө хоёр шавь маань харамсалтай нь медаль хүртэж чадаагүй.
-Энэ тэмцээн олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан. Хэдэн орны тамирчид оролцов. Хэр өрсөлдөөнтэй байсан бэ?
Э.Х: -Би хоёр удаа тулаан хийгээд эхний удаад нь ялж, сүүлийнхэд нь ялагдаад хүрэл медаль хүртсэн. Гэхдээ хамт явсан найзууд маань медаль авч чадаагүй болохоор жаахан онцгүй байсан.
Х.Ж: -Энэ тэмцээн 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Казахстан, ОХУ, Энэтхэг, Кригистан, Монгол гэсэн таван улсын тамирчид өрсөлдсөн. Хас-Эрдэнийн жинд зургаан тамирчин тулалдсан.
-Таеквондо тулааны спортын төрөлдөө ордог учраас хэцүү байх. Тулаан үеийн өвдөлтүүдийг хэрхэн давж гардаг вэ?
Э.Х: -Би эрэгтэй, эмэгтэй дүүтэй том ах. Тиймээс зоригтой байх ёстой гэж бодоод тэсдэг.
-Мундаг амжилт гаргаад ирсэнд нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
Э.Х: -Аавынхаа итгэлийг алдсангүй шүү гэж аав маань хэлсэн. Хоёр дүү маань намайг жаахан санасан байна лээ.
-Хас-Эрдэнийн мөрөөдөл юу вэ?
Э.Х: -Мундаг боксчин болохыг л мөрөөддөг дөө.
-Ийм мундаг шавь бэлтгэж байгаа багшийн амжилтыг асуумаар байна?
Х.Ж: -Би өөрөө МҮИС-ийг төгссөн. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас эхэлж “Монгол Од” сургуульдаа таеквондогийн багшаар ажиллаж байна. Миний хувьд 2015 оноос шигшээ багийн тамирчин болсон. УАШТ-д аварга болж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад шигшээ багийн тамирчин болж байсан. 2015 онд Болгарт болсон Дэлхийн аваргын мөнгөн медальтай, 2016 оны Казахстаны Алматыд болсон Азийн аваргаас алтан медаль авсан. Одоо 2017 оны ДАШТ-ий аварга болохыг л зорьж байна.
Миний хувьд 2014 оноос хойш тасралтгүй улсын аварга болсон. Манай төрлийн ДАШТ хоёр жилд нэг удаа болдог. Одоо БНАСУ-ын нийслэлд болох юм.
-Таеквондогийн спорт хүүхдэд ямар төлөвшлийг бий болгодог юм бэ?
Х.Ж: -Тэсвэр, хатуужлыг бий болгодог учраас ямар ч салбарт орсон өөрийгөө ялан дийлж, амжилт гаргах нөхцөлийг хувь хүнд бүрдүүлдэг.

0 Сэтгэгдэл