COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Ленинградын бүслэлтийн үеэр 150 хүүхэд үрчилж өсгөсөн эмэгтэй нас нөгцлөө

Аугаа их Эх орны дайны үеэр фашистуудад бүслэгдсэн Ленинград хотоос дүрвэж Киргизэд очсон 150 хүүхдийг үрчлэн авч өсгөсөн Токтогон Алтыбасарова эмэгтэй 91 насандаа өөд болсон байна. Түүнийг нутаг нэгтнүүд нь “Домогт эмэгтэй” гэж нэрлэдэг байжээ.
Токтогон Алтыбасарова 1924 онд Киргизийн Иссык-Куль мужид төрсөн, ерийн л нэг хамтралчин эмэгтэй байж.

Эх орны дайн эхлэхэд тэрээр 17 настай байсан ч Курмент тосгоны зөвлөлийн даргын алба хашиж байжээ.
1942 оны наймдугаар сарын 27-нд Ленинградаас нүүлгэн шилжүүлж аваачсан 150 хүүхдийг өөрийн асрамжинд авсан байна. Тэднийг тосгоны нийтийн байранд суулган асран хамгаалж өсгөжээ. .

“Хөөрхий хүүхдүүд, өлсчихсөн, энд тэндээ шарх сорви болчихсон, хувцас хунар муутай л ирсэн дээ” гэж Токтогон нулимс дуслуулан дурсаад “Зарим нь хоёр жил, зарим нь гурван жил хагас болсон. Эцэг эх нь хаана үлдсэнийг, яасныг ч мэдэхгүй л багачууд байсан” гэж ярьдаг байжээ.
Ленинградаас Иссык-Куль хүртэл урт замд багачууд эцэг эхийнхээ бичиж өгсөн нэр хаягийг гээж үрэгдүүлсэн байдаг байж.
Ингэж нэрээ ч мэдэхгүй ирсэн багачуудаас олон хүүхэд нь шинэ овог нэр авсан байна. Токтогон эмч нартай нийлж байгаад бага насны хүүхдүүдийн насыг нүдээр баримжаалан тогтоож, шинэ овог нэр өгчээ.

Токтогоныг “150 хүүхдийн ээж” гэж нэрлэдэг ч өөрөө найман хүүхэд төрүүлж өсгөсөн “Баатар эх” юм байна. Өнөөдөр түүний 23 ач, 13 гуч өсч байна.
Дайны тэр хүнд бэрх жилүүдэд Токтогоны асрамжид өсөөд Зөвлөлт Холбоот улсаар нэг тарж ажиллаж амьдарч байгаа “хүүхдүүд” нь түүнд насан туршид нь захидал илгээмж ирүүлдэг байсан гэж нутгийнхан нь дурсч байна.

Түүний тухай сонин хэвлэл, телевиз радиогоор байнга ярьж тэр өөрөө болохоор “Би тэднийгээ яг л өөрийнх гэж бодож хайрлаж байсан. Тэднийгээ байнга л хүлээж байдаг даа” гэж ярьдаг байжээ.

Энэ мэдээллийн дор “Энэ эмэгтэйд Санкт-Петербургт хөшөө босгох хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол бүслэлтийн хүнд үед манай багачуудыг хайрлаж халамжилж байсан бүх хүнд зориулсан хөшөө байх болно. Өөр өчнөөн хэрэггүй зүйлд бид мөнгө зараад л байдаг шүү дээ” гэж нэгэн хүн бичжээ.

0 Сэтгэгдэл