Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Брэд Питийг мөрдөн шалгахаа зогсоосон гэв
Өргөж авсан хүү Мэддокстойгоо зүй бусаар, хэрцгий хандаж байсан хэмээн холливудын жүжигчин Брэд Питийг мөрдөн шалгаж байснаа Холбооны мөрдөх товчоо зогсоолоо гэж TMZ хэвлэл мэдээллээ.
Жүжигчин хүүдээ хэрцгий хандаж байсан гэсэн баримт нотолгоог товчоо олоогүй, тийм болохоор Питтийг буруутгах үндэслэл байхгүй гэж Холбооны мөрдөх товчооны эх сурвалж хэлсэн байна.
Холбооны мөрдөх товчооны Лос-Анжелос хот дахь Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан газар өөрийн мөрдөн шалгах ажлынхаа талаар ийм дүгнэлтэд хүрсэн гэж хэвлэлд дурджээ.

Жүжигчнийг онгоцонд явж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдүүдээ дарамталж, бүр цохиод авсан гэсний дагуу Брэд Питийг есдүгээр сарын сүүлчээр Лос-Анжелосын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тэр онгоц нь Лос-Анжелост газардсан хойно ч энэ маргаан нисэх буудлын зурвас дээр үргэлжилсэн гэсэн юм.
Өргөж авсан хүү Мэддокстойгоо зүй бусаар, хэрцгий хандаж байсан хэмээн холливудын жүжигчин Брэд Питийг мөрдөн шалгаж байснаа Холбооны мөрдөх товчоо зогсоолоо гэж TMZ хэвлэл мэдээллээ. Жүжигчин хүүдээ хэрцгий хандаж байсан гэсэн баримт нотолгоог товчоо олоогүй, тийм болохоор Питтийг буруутгах үндэслэл байхгүй гэж Холбооны мөрдөх товчооны эх сурвалж хэлсэн байна.

0 Сэтгэгдэл