Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
УДБЭТ-ын тайзнаа “Цөмөөхэй” морилно

Оросын ард түмний бахархал, хөгжмийн суут зохиолч П.И.Чайковскийн “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг дэлхийн олон орон зул сарын баяраар тайзнаа тоглодог уламжлалтай. Анх 1892 оны арванхоёрдугаар сарын 18-нд Петербургийн Мариинский театрт үзэгчдийн хүртээл болж байсан энэхүү балетыг Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 1982 оноос хойш шинэ жилийн баярт зориулан тоглож, хүүхэд багачуудыг баярлуулж ирсэн.
Энэ жил ч уламжлалаа марталгүй энэ сарын 17-нд бяцхан үзэгчдийнхээ хүртээл болгохоор бэлтгэлдээ оржээ. Гурван бүлэгтэй бүжгэн жүжиг маань XVIII зууны сүүлчээр Германы нэгэн жижигхэн хотод болсон үйл явдлыг үзүүлдэг. Жүжгийн үйл явдал “Шелкунчик” сүлд модны наадам болж байгаагаар эхэлнэ. Гэрийн эзэд болон зочид Дроссельмейерийг тэсч ядан хүлээж сууна. Түүнийг ирэнгүүт цугларсан хүүхдүүд зочдын өрөөнд орно. Ингээд баяр эхэлж, бүгд хөгжилдөн бүждэг билээ. Дроссельмейер үлгэрийн шидтэн мэт хүүхэлдэйнүүдийг амилуулан бүжиглүүлж, тэдний дунд ханхүү үзэсгэлэнт охиныг харгис хулганы хааны гараас хэрхэн аварч байгааг харуулсан хэсэг нь бяцхан үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөдөг. Дашрамд сонирхуулахад, Америкийн томоохон балетын компаниуд жилийн орлогынхоо 40 хувийг энэхүү балетын жүжгээр олдог байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан