Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Сар шинийн бэлтгэлээ нэг дороос бүрэн базаах боломж
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэд хорооны III уулзалт боллоо
Гарал үүсэл тодорхойгүй 10.558 литр архи, согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Баасан гарагт цахилгаан хязгаарлах хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
“Өвлийн тууж” өөр түүхийг мэдрүүлэх нь
А.АКЭРКЭ
Шинэ жилийн орой ажлынхантайгаа архи ууж, дараа нь согтуугаар машин барьж явсан Ганзориг, өвөө эмээгийнхээрээ орж бэлэг аваад харьж явсан аав, охин хоёрыг дайрч амь насыг нь хохироон хэргийн газраас зугтсанаар хүйтэн өвлийн энэхүү тууж эхэлнэ. Нөхөр, охин хоёр нь үгүй болсон Ерөө уй гашуудаа автаж Ганзоригийг сэжиглэж, мөрдөн мөшгөх боловч нотлох баримтгүйн улмаас хийж чадах зүйлгүй дэмий л бухимдаж, өс хонзон санана. Ганцаардаж өдөржин цонхны хажууд хоосон хүүхдийн тоглоомын талбай ширтэж гиюүрэн суух Ерөө санаандгүй байдлаар түүний эсрэг талын байрны хөрш залуу Энэрэл цуврал алуурчин болохыг олж мэднэ. Өс хонзон санасан Ерөө олж, мэдсэн зүйлээ ашиглан Энэрэлээр Ганзоригийг үгүй хийлгэх мэргэн санаа төрж, алуурчин хөршийнхөө хаалгыг тогшсоноор үйл явдал цааш хөвөрнө.

Нэгэн хэвийн, уйтгартай, давтагдмал амьдралын сэдвээс татгалзаж, цоо шинэ эрэл хайгуул хийсэн “Өвлийн тууж” гэх энэхүү киноны нээлт энэ сарын 15-нд болно. Киноны зохиолыг нэрт зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр бичсэн байна. Тэрээр өмнө нь “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл” зэрэг киногоороо үзэгчидтэйгээ уулзаж байсан юм. Киноных нь найруулагчаар түүний хань Б.Тулгаа ажиллажээ. Харин киноны гол дүрд Б.Батмэнд, Э.Мөнхтөр, Б.Эрдэнэчимэг, Б.Хулан нар тоглосон бөгөөд өмнө нь бүтээж байснаасаа огт өөр дүрүүдийг бүтээсэн гэдгээ хэвлэлийнхэнд дуулгав. Ингээд киноныхоо талаар уран бүтээлчид маань юу өгүүлснийг сонирхуулъя.
Зохиолч Б.Буяндэлгэр:
-Би дүр бүрээ өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцтэй байгаасай гэж хүсдэг. Магадгүй, энэ ч утгаараа “Өвлийн тууж”-ийн дүрүүд дотор сайн ч хүн байхгүй, муу ч хүн байхгүй.
Найруулагч Б.Тулгаа:
-Киноны маань агуулга ч, дүрүүд маань ч, үйл явдал нь ч таавар байгаасай. Тэр тааврын хариуг үзэгчид өөр өөрийнхөөрөө олох биз ээ.
Жүжигчин Б.Эрдэнэчимэг:
-“Өвлийн тууж” их хүнд сэдэв хөндсөн боловч үзүүлэх гэсэн зүйл, хэлэх гэсэн санаагаа үзэгчдийн тархинд дарамт үүсгэлгүйгээр илэрхийлж чадсан кино болсон гэж бодож байна.
Жүжигчин Б.Батмэнд:
-Зохиолч, найруулагч хоёр маань “Энэ дүрийг танд зориулж бичлээ” гэхэд надад асар том хариуцлага хүлээлгэж байгаа юм байна даа гэж бодсон.
Жүжигчин Э.Мөнхтөр:
-“Гэмгүй царайны минь цаана гэмээ нуусан” дүрийг хэн нэгэн найруулагч надад санал болгоосой гэж хүсдэг байлаа. Намайг энэ хүсэлдээ ид шатаж явах үед найруулагч Б.Тулгаа хүссэн дүрийг минь өгсөн.
Жүжигчин Б.Хулан:
-Найруулагчид намайг ямар ч атаа хорсол тээгээгүй, гэмгүй цайлган дүрээр л хардаг. Харин “Өвлийн тууж”-ийн уран бүтээлчид надад огт өөр өнцөг өгсөнд баяртай байна. Найруулагчийн өгсөн тэр өнцгийг өөртөө нааж чадсан эсэхээ энэ сарын 15-нд үзэгчидтэйгээ хамт үзнэ бас шүүнэ.

0 Сэтгэгдэл