Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Г.Мандахнаран ирэх дөрвөн жил барилдана

“Рио-2016” олимпын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекстаны бөх Наврузовт эцсийн мөчид тун эргэлзээтэй ялагдаж, V байрт шалгарсан. Бөхийн спорт сонирхогчид төдийгүй бөхийн хүрээнийхэн эл барилдаанд шүүлтийн булхайгаас болж гавьяат маань хүрэл медалиа луйвардуулсан хэмээн үзэж буй. Өдгөө 30 настай Г.Мандахнаран гавьяатыг зодог тайлах вий хэмээн зарим спорт сонирхогч сэтгэл зовниж, эргэлзэж байсан удаа бий. Тэгвэл гавьяат маань Токиогийн олимпод зодоглохын төлөө үргэлжүүлэн барилдахаар шийджээ. Энэ талаараа тэрээр өөрийн цахим хаягтаа,
“Ард түмнийхээ хүсэлтээр 4 жил зүтгэнэ
Ачит аавынхаа нэрээр 4 жил зодоглoно
Алдрай үрсийнхээ төлөө 4 жил хөдөлмөрлөнө
Агуу Монголынхоо төлөө 4 жил энэ биеийг дахин зориулна аа.
Алдаа бүхэн ард хоцорч Монгол ялна” хэмээн нийтэлжээ.

0 Сэтгэгдэл