Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
М.Анхцэцэгийн дүү эгчийнхээ шийрийг хатаах нь

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ Спорт төв ордны “А” танхимд хоёр өдөр боллоо. Энэ оны хамгийн анхны улсын аварга гэдгээрээ онцлог тус тэмцээнд 16 багийн 152 туйванч өрсөлдсөн билээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-д Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэгийн төрсөн дүү М.Оюу-Эрдэнэ өрсөлдөн огцом түлхэлтээр 41, түлхэлттэй өргөлтөөр 51, нийлбэрээр 92 кг өргөж хүрэл медалийн болзол хангасан ч сугалаагаар IV байрт шалгарлаа. 12 настай М.Оюу-Эрдэнэ УАШТ-д анх удаа өрсөлдсөн нь энэ. Хүрэл медаль авсан тамирчин түүнээс найман насаар эгч байжээ. Өдгөө Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн долдугаар ангид сурдаг М.Оюу-Эрдэнэ хүндийг өргөлтийн спортоор хичээллээд нэг жил болж буй ч эгч шигшээ тив, дэлхийн аварга болох ирээдүйтэй, хүчтэй гэдгээ харуулсан юм.
Түүний эгч, олимпын VIII байрын шагналт М.Анхцэцэг өнөө жил бэртлийн улмаас УАШТ-ийг өнжсөн билээ.
Шийрийг хатаана гэнүү тэр шийр гэдэг юм нь нойтон байсын байх да

0 Сэтгэгдэл
2017.01.05