Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Н.Түвшинбаярын ялагдлыг хүчингүй болгожээ

Азербайжаны нийслэл Баку хотноо IJF буюу Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны шүүгч, дасгалжуулагчдын сургалт, семинар болжээ. Энэхүү семинарыг үеэр Риогийн олимпоор -100 кг-ын жинд олимпын хошой медальт Н.Түвшинбаяр Кубын жүдоч Арментерос Хосетай барилдсан бичлэгийг шүүн хэлэлцсэн ба манай бөхийг оноо алдаагүй хэмээн шүүгч нар шийдвэрлэжээ.

Рио зуны олимпын наадмын -100кг-ын жинд 34 жудоч хүч үзсэн. Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр А хэсэгт багтаж эхний барилдаанаа Кубын Хосе Арментеростой хийсэн юм. Хоёр жудоч өмнө нь таарч барилдахад Н.Түвшинбаяр ялж байсан удаатай Тиймээс үзэгчид найдвар тавьж байсан юм. Хоёр тамирчин есөн насны зөрүүтэй бөгөөд хамгийн туршлагатай болоод өндөр амжилттай нь олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр байсан учир монголчууд энэ барилдааныг үзэлтгүй манай аварга ялна гэж байв.
Ингээд барилдаан эхэлж гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Хосе Арментеростой тулж барилдахыг илүүд үзсэн. Манай бөхийн хувьд үнэхээр сайн агуулгатай барилдсан, илүү ч байсан. Гэвч шүүгч түрүүлж мэх хийсэн Н.Түвшинбаярт бус Кубын бөх Х.Арментеросд юко үнэлгээ өгч улмаар илүү үнэлгээ авч чадахгүй байсаар цаг дуусч, Кубын бөх ялалт авсан билээ. Хэрэв олимпын наадмын үеэр энэхүү барилдааныг үнэн зөвөөр дүрмийн дагуу шүүсэн бол манай тамирчин олимпын наадмын гуравдахь медалиа авах байсныг ч үгүйсгэхгүй.

0 Сэтгэгдэл